Оросууд Хятадад үйлдвэрлэсэн тоглоомноос татгалзав | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Оросууд Хятадад үйлдвэрлэсэн тоглоомноос татгалзав

Хуучирсан мэдээ: 2017.06.23-нд нийтлэгдсэн

Оросууд Хятадад үйлдвэрлэсэн тоглоомноос татгалзав

Шведийн эрдэмтэд Монголын Тост уулнаас ирвэсний зулзага барь­жээ.

‘Оросын зах зээлд худалдаалж байгаа Хятадын чанаргүй гэгдэх бүтээгдэхүүний ихэнхийг хүүхдийн тоглоом эзэлж байна’ гэж Оросын хэрэглээний хяналтын ‘Роспотребнадзор’ албанаас мэдээлэв.

‘2016-2017 онд тус алба 1000 гаруй хятад бүтээгдэхүүнээс хэрэглээний шаардлага хангахгүй байгаа хэд хэдэн зөрчил илрүүлсэн. Бараа бүтээгдэхүүний зөрчлийн хамгийн их буюу 52 хувийг хүүхдийн тоглоом эзэлж байна” гэж Роспотребнадзор онцолжээ.

Чанаргүй бүтээгдэхүүний 27 хувь нь хөнгөн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, 16 орчим хувь нь хүүхэд, өсвөрийн үеийнхэнд зориулсан бүтээгдэхүүн, 5 орчим хувь нь хүнсний бараа байжээ.

Хүүхдийн бараа бүтээгдэхүүнд төрөл, ангилал байхгүй, тоглоомууд нь хэт чанга дуутай, фенал бодис ихтэй гэж тэд үзсэн байна.

‘Хүнсний бүтээгдэхүүнийг шалгах явцад хятадад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс хүнсний биологийн нэмэгдэл бүтээгдэхүүн дэх хортой бодис, жимс ногооноос  нитрат болон химийн бодис, загаснаас глазурийн гэх гэх бодис зохист хэмжээнээс дунджаар 4,7 хувиар илүү байсныг тогтоон  илрүүлжээ. Зөрчилтэй бүх барааг худалдаанаас гаргасан ба хяналт, шалгалтыг үргэлжлүүлж байна. 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

"Болор дуран"-аар шалгав.

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Zochin 2017-06-23 66.181.184.197

Oros uls iim sain hyanaltiin togtoltsootoi ard irgedee ingej hamgaalj chadaj baina manai hyanaltiinhan iim chadavkhtai yu Ugui maliin makh ny tuj tari shahsan hor bolson suundee durtai horoo nairuuldag bolson Hyatadaas orj irej baigaa togloomond heden huuhed ny hordood uhej baigaag ch hyanaad shalgaad medchih bolomjgui mergejliin hyanaltiin gazartai uls MErgejliin hyanaltiig nyyamdadny egmeer yum \n

Иргэн 2017-06-23 103.9.90.220

Хойд хөрш маань таалагдаагүй түнш нартаа худалдааны хориг тавьдаг Гүрж гм аргаа хэрэглэх гэж байгаа юм болуу_ Хятадтай уул нь өвөр түрийдээ орчихсонсон Путин ах маань яах гэж байгаа бол