Сурталчилгааны хугацаа маргааш дуусна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Сурталчилгааны хугацаа маргааш дуусна

Хуучирсан мэдээ: 2017.06.23-нд нийтлэгдсэн

Сурталчилгааны хугацаа маргааш дуусна

Түүнчлэн МССХ-ны гишүүн, Лондон хотноо амьдардаг Ч.Отгонбаяр мөн олимпийн эргэн тойрны сонин сайхнаас хуваалцах нь тодорхой.

Нэр дэвшигч 3

Сонгуулийн санал авах өдөр 2017.06.26

Санал хураалт 07:00 цагт эхэлж, 22:00 цагт дуусна

Сонгогсчдын санал тоолох ажиллагаа 22:00 цагт эхэлнэ

Нийт 2.026.154 сонгогч санал өгөх эрхтэй

Сонгогчдын саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, санал авах байранд хүргүүлэх хугацаа хуульд заасны дагуу 2017.06.23-нд дуусгавах болно

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 20 хоногийн өмнө 2017.06.06-нд эхлүүлсэн

Нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 1 хоногийн өмнө буюу 2017.06.24-нд дуусгана.

Гадаад улсад байгаа 7209 иргэн санал өгөхөөр бүртгүүлсэн

Тэдгээрийн 4816 иргэн буюу 66.8 хувь нь саналаа өгсөн /Гадаадаас/


Сонгуультай холбоотой үйл явдлын хураангуй
 

2017.02.13 Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр хуралдаж  Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь, сонгуулийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг тус тус хэлэлцэж баталлаа.

2017.03.16 Сонгууль зохион байгуулахтай холбоотой зарим тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах,  мөн зарим маягт, загвар, үнэмлэх, таних тэмдэгийн загварыг  баталлаа

2017.04.12 Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг өөрийн нутаг дэвсгэрт зохион байгуулах аймаг, нийслэлийн сонгуулийн хороодыг байгуулж, ажиллах бүрэлдэхүүнийг нь баталлаа.

2017.05.09 Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд эмнэлгийн дүгнэлт гаргах комиссын дарга, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат нэр дэвшигчийн эрүүл мэндийн талаарх эрүүл мэндийн дүгнэлтийг Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэж өгөв. Ерөнхийлөгчид нэр дэвшигчид  эрүүл мэндийн 30 орчим үзлэг, шинжилгээнүүдэд хамрагджээ.

2017.05.11 Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшүүлсэн Монгол ардын нам /М.Энхболд/, Монгол ардын хувьсгалт нам /Н.Энхбаяр/, Ардчилсан нам /Х.Баттулга/  нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг Сонгуулийн Ерөнхий Хороонд тус тус  ирүүллээ.

2017.05.14 Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны хуралдаан 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдөр болж, тус хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд Улсын Их Хуралд суудал бүхий намуудаас нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг авч хэлэлцээд, Сонгуулийн тухай хуульд заасны дагуу тогтоол гаргалаа. Ингэхдээ М.Энхболд /МАН/, Х.Баттулга /АН/ нарыг Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэх тогтоол гаргаж, Н.Энхбаярыг /МАХН/ бүртгэхээс татгалзав.

2017.05.16 МАХН-ын өмнөх нэр дэвшигчийг СЕХ бүртгээгүй тул С.Ганбаатарыг нэр дэвшүүлж, түүний баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд  ирүүлэв.

2017.05.17 СЕХ хуралдаж, МАХН-аас нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцээд, Сайнхүүгийн Ганбаатарт нэр дэвшигчийн үнэмлэх олгохоор тогтов.

2017.05.26 Саналын хуудасны загвар, нэгдсэн дугаар, тоог баталлаа

2017.05.27 СЕХ М.Энхболд, Х.Баттулга, С.Ганбаатар нарт Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн үнэмлэх олгов.

2017.06.04 Гадаад улсад байгаа сонгогчдын саналын хуудсыг Төв комисст хүлээлгэж өгөв.

2017.06.06 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа эхлэв. Хуулийн дагуу санал авах өдрөөс 20 хоногийн өмнө эхлүүлдэг.

2017.06.10, 11 Гадаад улсад байгаа иргэд  салбар комиссын тогтоосон санал авах байранд саналаа өгөв.

2017.06.14 СЕХ Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудас, санал тоолох төхөөрөмжийг санал авах байранд хүргүүлж эхлэв.

2017.06.14 Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг албан ёсоор олон нийтэд танилцууллаа.

2017.06.19  Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс гадаад улсад саналаа өгсөн сонгогчдын битүүмжилсэн дугтуйнд хийсэн саналын хуудсыг СЕХ-нд хүлээлгэн өгөв.
 

"Болор дуран"-аар шалгав.

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-23 91.82.100.59

Сонгууль 2017 06 25-нд биш юм уу Буруу бичсэн юм шиг байна Засаарай

Зочин 2017-06-23 126.211.9.14

Ene jil SONGUULI OGOOD HEREGGYI SHUUU BYGDEEREE HOGIN PIZDAAA NAR MONGOL CH OODLOHOOSOO ONGORCHEEE

Амар 2017-06-23 202.179.26.36

Хэрэв Хүзүүгүй мянгуужин Ерөнхийлөгч байгаагүй бол Түгжил Женко аль хэдий нь Гансүхтэйгээ хамт нарсандаа очих байсан Түгжил Женко Энхболд Босоо хоёроо л түгжилдэнэ биз ОХУ-ын Путинтэй гар барьж байгаа мэт эвлүүлэг хийн түгжилдэж оросын сайтуудаар бүх монголчуудыг онигоонд оруулдаг нь яаж байгаа юм бэ Муугийн хор олонд гэдэг л энэ байх

Зарцуулсан мөнгөн дүнг хархаар гэрлийн хурдаар өсжээ 2017-06-23 66.181.185.46

40саяар сонгууль чвуулж болж байсан байна Хамгийн сүүлд 15 8 тэрбумын зардал гарч техник технологи сайжраад шуудан холбоо ч хөгжөөд байхад зардал буурмаар юм

Улс төрчид нээрээ 2017-06-23 202.170.70.16

Албан тушаалд үзэх болохоороо эрүүл мэндийн сайдаараа хүртэл баталгаа гаргуулаад цоо эрүүлээ нотлох мөртөө хэрэгт орж [Хориотой Үг] ордог дээрээ тулхад өвчний үүр байснаа мэддэг яг хамелеон шиг