ЦЕГ: С.Ганбаатарын авлигын бичлэг эвлүүлэг биш нь тогтоогдсон

Хуучирсан мэдээ: 2017.06.22-нд нийтлэгдсэн

ЦЕГ: С.Ганбаатарын авлигын бичлэг эвлүүлэг биш нь тогтоогдсон

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн зарим, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно.

Цагдаагийн ерөнхий газраас сонгуулийн сурталчилгааны явцад гарсан гомдол, зөрчлийн талаар мэдээлэл хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн хугацаанд 263 гомдол, мэдээлэл ирсэн байна.  Сонгуулийн сурталчилгааны хугацаа хэдхэн хоногийн дараа болно.  Харин сонгуулийн үр дүн гарсны дараа нийгэмд эмх замбараагүй байдал уриалахгүй, үүсгэхгүй аль болохоор хуулийн дагуу үзэл бодлоо илэрхийлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, Цагдаагийн хурандаа П.Батбаатар анхаарууллаа. Мөн цахим сүлжээнд хяналт тавьж ажиллаж байгааг сануулав. МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар Өмнөд Солонгосын иргэнээс авлига авч байгаа бичлэг цацагдсан. Энэ талаар Эрүүгийн цагдаагийн албаны гуравдугаар хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Д.Давгасүрэн ‘С.Ганбаатар Өмнөд Солонгосын иргэн Ю Ван Сүгээс авлига авсан гэсэн гомдол намуудаас ирсний дагуу шалгаж үзэхэд тус бичлэг нь эвлүүлэг биш гэдэг нь тогтоогдсон. Тиймээс шалгалтын явцад тогтоогдсон материалыг үндэслээд цагдаагийн байгууллагаас С.Ганбаатар Сонгуулийн тухай  хууль зөрчсөн эсэхийг  шийдвэрлүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн’ гэв.

 Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж