Спортын төв ордны ‘А’ зааланд ‘Turkish Airlines’ компанийн нэрэмжит хүндийн өргөлтийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ. 2017 оны залуучуудын УАШТ-д 15 багийн 170 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд аваргуудаа тодруулж байна. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48, 53, 58, 63 кг, эрэгтэйчүүдийн 50, 56, 62 кг-ын жингийн аваргууд тодорлоо. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 53 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин Г.Баасанжаргал огцом өргөлтөөр улсын рекордыг 77 кг болгон шинэчлэн тогтоолоо. Мөн энэ жинд өрсөлдсөн “Хилчин” спорт хорооны тамирчин О.Алтан-Од огцом, түлхэлттэй өргөлтийн нийлбэр дүнгээр 118 кг өргөсөн амжилтаар спортын дэд мастер цолны болзол хангажээ.
Өнөөдөр энэ долоо хоногт Японы Токиод болсон залуучуудын ДАШТ-д амжилттай оролцсон тамирчид өрсөлдлөө. Тодруулбал, “Токио 2017” залуучуудын ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 53 кг-д ОУХМ Б.Золбоо, Ч.Нямзул, 63 кг-д Г.Анужин нар өрсөлдсөн. Тэднээс залуучуудын УАШТ-д Б.Золбоо 48 кг, Г.Ануужин 63 кг-д түрүүлсэн бол Ч.Нямзул 53 кг-д мөнгөн медаль хүртлээ.
Г.Анужин энэ жилийн ‘Токио 2017’ залуучуудын ДАШТ-д 63 кг-д огцом өргөлтөөр 92 кг-ыг өргөж, V байрт орсон билээ. Тэрбээр 97 кг-ыг өргөсөн бол хүрэл медаль хүртэх байсан юм.
ОХУМ Г.АНУУЖИН
Тэмцээний эхний өдрийн дүнг танилцуулья:
Эмэгтэй:
48 кг:
- ОУХМ Б.Золбоо /Аврагч/ – 149 кг /81+68/
- О.Төгс-Эрдэнэ /”Аврагч”/ – 87 кг /42+45/
- Б.Лхагважаргал /”Алдар”/ – 69 кг /33+69/
53 кг:
- ОУХМ Г.Баасанжаргал /Алдар/ – 164 кг /77+87/ Огцом өргөлтөөр залуучуудын улсын рекордыг шинэчлэн тогтоолоо
- Ч.Нямзул /Аврагч/ – 151 кг /71+80/
- Б.Тунгалаг /ТСБТСДС/ – 128 кг /58+70/
58 кг:
- ОУХМ Б.Мягмарцэрэн /Алдар/ – 172 кг /80+92/
- Спортын мастер Б.Хонгорзул /Алдар/ – 140 кг /63+77/
- К.Айнур /Алдар II/ – 96 кг /44+96/
63 кг:
- ОУХМ Г.Ануужин /Аврагч/ – 197 кг /92+105/
- ОУХМ Э.Энхтамир /Алдар/ – 161 кг /75+86/
- Спортын мастер Э.Бурмаа /Алдар/ – 155 кг /70+85/
ЭРЭГТЭЙ:
50 кг:
- Ц.Төртогтох /Хилчин/ – 143 кг /63+80/
- Нямхишиг /Дархан/ – 137 кг /60+77/
- Б.Лувсандамба /Өвөрхангай/ – 137 кг /61+76/
56 кг:
- О.Далдансамбуу /Өвөрхангай/ – 191 кг /85+106/
- Г.Өнөболд /Алдар/ – 187 /83+104/
- У.Баярхүү /Алдар II/ – 156 /71+85/ тус тус медальт байрт шалгарлаа.
62 кг:
- Спортын дэд мастер Б.Ууганбаатар /Алдар/ – 226 кг /106+120/
- Б.Нямбаатар /Алдар/ – 180 кг /80+100/
- Н.Дөлгөөн /ТСБТСДС/ – 157 кг /72+85/
Тэмцээний сүүлийн өдөр буюу маргааш хүнд жингийн тэмцээн болж, өндөрлөнө.