22 лаборатори В, С вирус тоолох шинжилгээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2017.06.22-нд нийтлэгдсэн

22 лаборатори В, С вирус тоолох шинжилгээ хийнэ

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг өнөөдөр 1,2 тэрбум төгрөгийн өртөг бүхий, олон улсын стандартад нийцэх 15 төрлийн 500 гаруй багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмжийг өнөөдөр НОБГ-т гардуулан өгсөн байна.

“Элэгний вирусын идэвхжил” тодорхойлох лабораториудын сонгон шалгаруулалтад 31 лаборатораториос 22 лаборатори тэнцэж, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулжээ. Уг гэрээ байгуулсан 22 лабаораторит даатгуулагч нь шинжилгээ өгвөл Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлыг нь бүрэн хариуцаж санхүүжүүлэх юм байна.
Хепатитын вирус эерэг гарсан сорьцыг уг лабораториудад хүлээлгэн өгч вирусын идэвхжлийг тодорхойлуулан, улмаар вирусын эсрэг эмчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах юм.

Хепатитын В, С вирус илрүүлэх шинжилгээнд 40-65 насны даатгуулагчийг хамруулах ажил орон даяар үргэлжилж байна.

Г.Түшиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж