“Элэгний вирусын идэвхжил” тодорхойлох лабораториудын сонгон шалгаруулалтад 31 лаборатораториос 22 лаборатори тэнцэж, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулжээ. Уг гэрээ байгуулсан 22 лабаораторит даатгуулагч нь шинжилгээ өгвөл Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлыг нь бүрэн хариуцаж санхүүжүүлэх юм байна.
Хепатитын вирус эерэг гарсан сорьцыг уг лабораториудад хүлээлгэн өгч вирусын идэвхжлийг тодорхойлуулан, улмаар вирусын эсрэг эмчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах юм.
Хепатитын В, С вирус илрүүлэх шинжилгээнд 40-65 насны даатгуулагчийг хамруулах ажил орон даяар үргэлжилж байна.
Г.Түшиг