БЗД-ийн 146 дугаар цэцэрлэгийн барилгын шав тавих ёслолын нээлт боллоо | News.MN - Мэдээллийн эх сурвалж

БЗД-ийн 146 дугаар цэцэрлэгийн барилгын шав тавих ёслолын нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2017.06.22-нд нийтлэгдсэн

БЗД-ийн 146 дугаар цэцэрлэгийн барилгын шав тавих ёслолын нээлт боллоо

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан дууссан ч бүлгийн дарга Н.Энхболдын өрөөнд гишүүд нь цугларан хуралдаж байна.

Баянзүрх дүүргийн 146 дугаар цэцэрлэгийн барилгын ШАВ ТАВИХ ЁСЛОЛЫН нээлтийн ёслолын ажиллагаа 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Тус цэцэрлэг нь анх 1965 онд хүүхдийн ясли нэртэй байгуулагдаж, 1991 онд Найрамдлын районы АДХГЗ-ны А/06 тоот захирамжаар ясли-цэцэрлэгийн комбинат, 1996 онд Нийслэлийн Засаг даргын А/104 тоот захирамжаар 146 дугаар цэцэрлэг нэртэй болж, өргөжсөн байна.

Тус цэцэрлэгийн барилгын шав тавих нээлтийн ёслолын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Нийслэлийн гэр хорооллын хөгжил, нийгмийн асуудал хариуцсан төслийн удирдагч, Засаг даргын орлогч Ш.Анхмаа.НИТХ-ын тэргүүлэгч Н.Баярмөнх, Э.Бат-Амгалан, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нар мэндчилгээ дэвшүүлж үг хэлж, НХОГ-ын дарга Ц.Ариунбаяр, НБГ-ын санхүүгийн хөрөнгө оруулалт төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Энхтөр, Баянзүрх дүүргийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн асуудал хариуцсан засаг даргын орлогч Т.Баясах, Боловсролын хэлтсийн дарга Н.Цогзолмаа, барилгын ажлыг гүйцэтгэгч “Жинсийн орой” ХХК-ны ерөнхий захирал Н.Гэрэлт-Од, Нийслэлийн боловсролын газрын Санхүүгийн хөрөнгө оруулалт төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Э.Баярмагнай, Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсийн сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн Ц.Энхтуяа, дүүргийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн эрхлэгч нар, Баянзүрх дүүргийн 5, 14 дүгээр хорооны иргэд. хүүхэд багачууд, эцэг эхчүүдийн хамт оролцлоо.

Тус цэцэрлэгийн барилгыг НИТХ-ын 2012 оны тогтоолоор ашиглах боломжгүй гэсэн дүгнэлттэй акталж, 2014 онд хуучин барилгыг буулгасан бөгөөд 4 жил үйл ажиллагаагаа явуулаагүй бөгөөд ийнхүү байгуулагдсан 52 жилийн ойн босгон дээрээ нийслэлийн төсвийн хөрөнгөөр 12 бүлэгтэй, 280 хүүхдийн хүчин чадалтай барилгыг ашиглалтад оруулахаар шавийг тавилаа. Цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулснаар 12 бүлэгтэй, 280-500 хүүхэд суралцах таатай орчныг бүрдүүлж, Баянзүрх дүүргийн 5, 14 дүгээр хорооны 2-5 настай хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсролыг олгох бололцоотой, 51 иргэн шинээр ажлын байртай болох юм.

Нийслэлийн төсвийн 2 тэрбум 650 сая төгрөгийн санхүүжилтээр “Жинсийн орой” ХХК барилгын ажлыг гүйцэтгэхээр тендерт шалгарсан байна.

Цэцэрлэгийн барилгын шавыг тавьж, 2017 онд барилгын ажил эхлэх болсноор цэцэрлэгийн үе үеийн багш ажилчид, эцэг эхчүүд, бяцхан шавь нар нь магнай хагартал баярлах сайхан үйл явдал боллоо.

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс