Гадаад харилцааны салбарын дотоод аудитын асуудлаар уулзалт хийв

Хуучирсан мэдээ: 2017.06.22-нд нийтлэгдсэн

Гадаад харилцааны салбарын дотоод аудитын асуудлаар уулзалт хийв

Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Их чулуут” ХХК-ийн мал нядалгааны газрыг зургаан сарын хугацаатайгаар хаажээ.

Гадаад харилцааны яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын захирал Б.Баярсайхан өнөөдөр /2017.06.22/ Унгар Улсын Гадаад харилцаа, худалдааны яамны Хяналтын газрын дэд захирал хатагтай Бээрни Др. Шомоди Мартаг хүлээн авч уулзав.

Уулзалтаар Гадаад харилцааны салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын өнөөгийн байдал, чиг хандлагын талаар ярилцаж, хоёр улсын аудитын салбарын онцлогийн талаар туршлага солилцов.

Гадаад харилцааны яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээний газар нь салбарын хяналтыг олон улсын туршлагатай нийцүүлэн гүйцэтгэх хүрээнд бусад улс, олон улсын байгууллагуудтай туршлага солилцох уулзалт тогтмол хийж байгаа болно.

Эх сурвалж: ГХЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж