Тусгай хамгаалалттай газрын орчны бүсийн иргэдэд зориулсан эсгий урлалын сургалт болно

Хуучирсан мэдээ: 2017.06.22-нд нийтлэгдсэн

Тусгай хамгаалалттай газрын орчны бүсийн иргэдэд зориулсан эсгий урлалын сургалт болно

Дорноговь аймагт жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх болон сум хөгжүүлэх санд төвлөрөх хөрөнгө өдий болтол хуваарилагдаагүй учраас газар тариалан, барилга, хөдөө аж ахуй зэрэг улирлын чанартай томоохон төслүүд удааширч байна.

Даян дэлхийн байгаль орчны сан, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газартай хамтран хэрэгжүүлж буй ‘Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ’ төсөл нь Хэнтий аймгийн Норовлин сумын ‘Энгэр булаг’, ‘Түмэнхаан’ нөхөрлөлийн гишүүдэд эсгийгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх, зах зээлд нийлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, дадлага, туршлага эзэмшүүлэх сургалтыг 2016 оны 06-р сард зохион байгуулсан.

Энэ жил эдгээр нөхөрлөлийн гишүүдэд эсгийгээр хийсэн бүтээгдэхүүний чанар, хийцийг сайжруулан зах зээлд нийлүүлэх зорилгоор ахисан шатны сургалтыг 6-р сарын 28-аас 7-р сарын 2-ны хооронд Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөөд байна. Сургалт явуулсны үр дүнд Тусгай хамгаалалттай газрын орчны бүсийн иргэд, нөхөрлөлийн гишүүд ажлын байртай болж, амьжиргаагаа дээшлүүлэх боломж бүрдэх юм.

Эх сурвалж: БОАЖЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж