18 компанийн 161,643 хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2017.06.22-нд нийтлэгдсэн

18 компанийн 161,643 хувьцаа арилжжээ

Энэ зун хур тунадас арвинтай байгаа нь тариалангийн бүс нутгуудад эерэг нөлөө үзүүлж байна. Гэхдээ зургаа, долдугаар сард үргэлжилсэн борооны үеэр тариалалтын ажил саатах тохиолдол гарчээ.

2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр “I”, “II’, “III’ ангилалд бүртгэлтэй 18 хувьцаат компанийн 161,643 ширхэг хувьцаа арилжигдсанаас 6 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Хөх ган’  компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 11.0%-иар өссөн бол ‘Монгол савхи” компанийн ханш хамгийн өндөр буюу 14.94% хувиар унасан байна.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 20,306 ширхэг үнэт цаас  1,931,457,770  төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 831.89 нэгж болж 0.21%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,456,156,641,881 төгрөг боллоо.  

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж