12360 м.кв талбайн шарилж, зэрлэг ургамлыг цэвэрлэв | News.MN - Мэдээллийн эх сурвалж

12360 м.кв талбайн шарилж, зэрлэг ургамлыг цэвэрлэв

Хуучирсан мэдээ: 2017.06.22-нд нийтлэгдсэн

12360 м.кв талбайн шарилж, зэрлэг ургамлыг цэвэрлэв

УИХ-ын шинэхэн гишүүд Төрийн ордон дотор зүг чигээ барагцаалж сураагүй л байна.

Нийслэлийн нутаг дэвсгэрт ‘’Хог хаягдлын тухай’’ хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор хөл газрын ургамал болон шарилж, зэрлэг ургамлыг устгах, тархалтыг хязгаарлах ажлыг өрнүүлж байгаа билээ. Уг ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 1,3,6,26 дугаар хорооны нийт 12360 м.кв талбайн шарилжийг түүж, цэвэрлээд байна.

Дүүргийн “Нийтлэг үйлчилгээний газар II”-ын ажилчид хөл газрын харшил үүсгэгч ургамлуудыг үндсээр нь зулгаах, гар хадуур болон зүлэг хяргагчаар газрын гадаргуутай тэгшлэн тайрч байгаа юм. Энэ сарын 17-ноос 9 дүгээр сарын 5-ныг хүртэл үргэлжлэх иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд болон СӨХ-ыг аянд идэвхтэй оролцохыг уриалж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 

"Болор дуран"-аар шалгав.

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-22 202.9.41.63

хотын өнгө үзэмжийг сайхан байлгахын тулд халуунд халж хүйтэнд хөрж байдаг үйлчлэгч нартаа баярлалаа Баянзүрх дүүргийн удирдлагууд зам талбайн үйлчлэгч нарынхаа цалин хөлсийг нэмж нийгмийн асуудлыг шийдэж хоол идэж усанд орох байртай болгосон гэсэн Сэтгэлтэй зүтгэлтэй хүмүүсийн ажлын үр дүн нүдэнд илхэн байх юм Баярлалаа та бүхэнд

иргэн 2017-06-22 202.131.226.86

хот цэвэрлэдэг хүмүүстээ их баярладаг шүү Аль болдоггүй зүйлийг цэвэрлэж байдаг Батүүл даргын үед эдгээр хүмүүсийн цалинг сайн нэмж тогтоосон байсан Өшөө сайн нэмэх хэрэгтэй Халуунд нь халж хүйтэнд нь хөрж өглөө эрт орой хамгийн сүүлд ажлаасаа буудаг хүмүүс шүү дээ