“Ногоон нуур” хорооллыг ашиглалтад оруулахад анхаарна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“Ногоон нуур” хорооллыг ашиглалтад оруулахад анхаарна

Хуучирсан мэдээ: 2017.06.22-нд нийтлэгдсэн

“Ногоон нуур” хорооллыг ашиглалтад оруулахад анхаарна

Гэмтэл, согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-ийн урилгаар АНУ-ын Делавэр мужийн Уилмингтон хотын хүүхдийн гэмтэл согог, мэс заслын эмч доктор Фримэн Миллер Монголд хүрэлцэн иржээ.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт  1008 айлын орон сууц бүхий “Ногоон нуур” хорооллын шав тавилаа.

Монгол Улсын Засгийн газар  хүн амын орон сууцны  хэрэгцээг хангах зорилгоор нэгдсэн бодлого боловсруулж, “Хямд өртөгтэй орон сууц” үндэсний хөтөлбөр баталсан юм. Энэ хөтөлбөрийн нэгээхэн хэсэг болох  1008 айлын орон сууцны цогцолбор хорооллын шавыг өнөөдөр тавьж байна.

Эхний ээлжинд чөлөөлөгдсөн 3,8 га талбайд ерөнхий төлөвлөгөөний дагуу 21 давхар  найман орон сууц, 960 хүүхдийн багтаамжтай дунд сургууль барих ажил энэ мөчөөс эхэлж байна.

Цаашид 1,57 га газрыг чөлөөлж 240 хүүхдийн цэцэрлэг, худалдаа үйлчилгээний төв, авто зогсоол барих юм. Гүйцэтгэгч компаниудын хэлж байгаагаар “Ногоон нуур” хороолол ирэх жилийн өдийд ашиглалтад орох учиртай гэж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат шав тавих ёслолд оролцохдоо хэллээ. 

Энэ төслийг хэрэгжүүлснээр гэр хорооллыг дахин төлөвлөж хөгжүүлэх төслүүдийн хэрэгжилт эрчимжиж, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулах юм.

Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулахын тулд цахилгаан халаагуур, утаагүй түлшний үйлдвэрлэл болон хэрэглээг дэмжиж төрөл бүрийн хөнгөлөлт үзүүлэх, гэр хорооллын өрхийн цахилгааны төлбөрийг  өвлийн улиралд шөнийн цагаар 100 хувь чөлөөлөх, нийслэлд оруулах түүхий нүүрсний хэмжээг үе шаттай бууруулах зэргээр олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Гэвч энэ бүхэн бол эцсийн буюу төгс шийдэл хараахан биш юм. Гэр хорооллын айл өрхүүдийг орон сууцжуулж байж агаарын бохирдол буурна. 1008 айлын цогцолбор хороолол энэ бодлогын эхлэл юм гэж Засгийн газрын тэргүүн хэллээ. 

Монгол Улсын Ерөнхий сайд өнгөрөгч тавдугаар сард БНХАУ-д айлчилсан. Айлчлалын үеэр тус улс манай улсад хоёр тэрбум юань буюу 330 сая ам.долларын буцалтгүй тусламж олгохоор болсон. Энэ хөрөнгийг гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулахаар  Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн юм.

Мөн агаарын бохирдол хамгийн өндөртэй бүсийн айл өрхүүд ипотекийн зээлд хамрагдахдаа хашааны газраа үнэлж барьцаалаад урьдчилгаа төлбөргүйгээр одоо бэлэн ашиглалтад орсон байруудад орох боломжийг бүрдүүлсэн гэдгийг Ерөнхий сайд тодотголоо.

“Ногоон нуур” орон сууцны хорооллын барилгын бүтээн байгуулалтад ямар нэгэн хүндрэл бэрхшээл гаргахгүй байж, богино хугацаанд ашиглалтад оруулахад Монгол Улсын Засгийн газар анхаарч ажиллана гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлээд 1008 айлын байрны түлхүүр гардуулах ёслол дээр уулзахын ерөөл тавилаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-22 202.70.46.238

Хэд хоногийн дараа Бат-Vvл баатар гэнэт гарч ирээд л газраа егч болохгvй ээ Би та нарт Хаус барьж егех гэж байна 21 давхар байшин барих бvvр аюултай Vндэсний аюулгvй байдал ардчилал хvний эрхэнд харшилна гээд л vймvvлж эхлэх биз

зочин 2017-06-22

Хашаагаа үнэгүй шахам буюу 20-30 саяд барьцаалахгүй ээ Хашааны үнэ нь олон улсын жишгээр 1кв м нь 1 5 саяын 50 % байдаг юм бна 2012-2016 онд Хангай хотхоныг барихад барилгын компаниуд бэлэн мөнгөөр 100-150 сая төгрөгөөр худалдан авч байсан жишгийг баримтлаарай

Зочин 2017-06-22 202.131.245.10

Маш сайн байна China гэдэг үгийг хориотой үг болгосон нь сайн хэрэг News mn талархаж байна Даан ч гайхаад байсан юм Коммент бичсэн хүмүүс тун бага байгаад байсан юм \n

Зочин 2017-06-22 202.131.245.10

Энэ сонгуулиар баахан [Хориотой Үг] сонслоов Одоо ийм яриа сонсохоос үнэхээр залхаж байна Монголын 3 сая иргэн бүгэд [Хориотой Үг] ямар аюултайг энэ тухай бичдэг хүмүүсээс дутахааргүй ойлгож байгаа Ойлгосоор ч ирсэн хойшид ч ойлгосоор байх болно Моннголчуудын энэ эмзэг асуудал дээр дөрөөлж нэг хэсэг нь [Хориотой Үг] гэсэн сэдэв-Монголын дотоодын улс төр хоёрыг холбож ашиг хонжоо хайгчдыг төсвийн ерөнхийлөн захирагч нараар томилдог сонгуулиар гаргадаг энэ асуудлаа болих хэрэгтэй [Хориотой Үг] сэдэв ярьж байгаа ихэнх нь яг мэдрэл муутай хийрхэлийн солио өвчин туссан хүмүүс байх юм Монголчуудыг үндэстэн ястан дөрвөд халх хуваана Энэ нь амжилт олохгүй болохоор одоо Хятадын [Хориотой Үг] Цэвэр цусны Монгол гэдгээр нь хувааж байх юм Энэ хэнд ашигтай юм бэ Тойм ч гантулга гуйан 200 толгой тасдах тухай ониго үнэн шүү дээ Үнэнийг хэлэхэд шүүхээр орж цаазаар авахуулах ёстой 200 эх орноосоо урвагч манай улсад байж л байгаа шүү дээ Яг үнэн дээрээ Монголыг [Хориотой Үг] Солонгос Герман Орос эрлийзүүд Монголыг мөхөөх гээд байгаа биш харин харин энэ [Хориотой Үг] гэсэн цуу ярианы цаанан Монголоо гэх сэтгэлгүй эд хөрөнгө эрх мэдэл мөнгөнд шунасан 200 орчим улс төрчид л байгаа юм одоо бид 3 улс төрчийг нь дахиад л эрх мэдэл эд хөрөнгөн дээр тавьж байна даа Энэ бүхэн хэзээ дуусахыг бүү мэд

Я 2017-06-22 202.9.41.88

Батлагдсан ерөнхий төлөвлөгөөг зөрчиж Зүгээр л шоу хийж баых юмаа

Би монгол хүн 2017-06-22 202.9.42.235

ЭНЭ ХЯТАДУУД БҮР ХҮННҮГИЙН ҮЕЭС Л МОНГОЛЫН ТӨРД [Хориотой Үг] ЦУСНЫ ХҮНИЙГ ШУРГАЛУУЛЖ ТҮҮГЭЭРЭЭ ДАМЖУУЛАН МОНГОЛЫГ ӨӨРТӨӨ НЭГТГЭХ ХОРОН БОДЛОГО ЯВУУЛСААР ИРСЭН ТҮҮНИЙ НЭГ НЬ ЖИШЭЭ НЬ ХҮННҮГИЙН МО ДУ ХААНААС ХОЙШХИ МОНГОЛЫН ҮЕ ҮЕИЙН ХААДАД [Хориотой Үг] ХААН СУРВАЛЖТНЫ ГҮНЖ ХҮҮХНЭЭР БЭЛЭГ БАРЬНА ТЭГЭЭД ТЭР ГҮНЖ МОНГОЛ ХААН ХОЁРООС ГАРСАН ХЯТАДЫН [Хориотой Үг] ЗЭЭГ АЛИВ АРГААР ӨНДӨР АЛБАНД ӨРГӨН МОНГОЛЫН ТӨР БАРИУЛАХ УЛМААР МОНГОЛЫГ ТҮҮГЭЭРЭЭ ДАМЖУУЛАН ЗАЛГИХ САНААГ АГУУЛЖ ИРЖЭЭ ҮҮНИЙ БАРИМТ НЬ ХЯТАДЫН ТҮҮХЧ СИ МА ЧИАНЫ БИЧСЭН "ТҮҮХЭН ТЭМДЭГЛЭЛИЙН" ХАВСРАЛТ 110 –Р БҮЛЭГ БОЛОХ "ХҮННҮГИЙН ШАСТИР" БОЛНО ХЯТАДЫН ЭНЭ ХОРТ БОДЛОГЫН ХАМГИЙН СҮҮЛИЙН ЖИШЭЭ НЬ ЭНЭ СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨЖ БУЙ ХЯТАДЫН ЗЭЭ ХҮҮ МИ ОВОГТ ЭНХБОЛД ЮМ БИД ХЭРЭВ ТҮҮНИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧИД СОНГОВОЛ ТЭР МОНГОЛЫГ ХЯТАДЫН "АР МОНГОЛЫН ӨӨРТӨӨ ЗАСАХ ОРОН" БОЛГОХ ЗАМЫГ НЬ ЗАСАЖ БИД ТУСГААР ТОГТНОЛ ЭХ НУТГАА ТЭР ЧИГЭЭР НЬ АЛДАХ БОЛНО СЭХЭЭРЭГТҮН МОНГОЛЧУУД АА

зочин 2017-06-22 59.153.112.121

яг хаана юм бэ план зураг бна уу

Зочин 2017-06-22 122.201.26.210

наад хороололдоо ногоон байгууламжийн асуудлыг нь бас анхаарах хэрэгтэй шүү зай завсаргүй баахан нүх шахаад байшин баричихав даа бас

Зочин 2017-06-22 183.81.171.150

Монголчууд чимээгуйхэн юмаа хийнэ гэж ер байхгуй юм Элдэв шалдав далдганадгийн гай мен их гарч байна Наад зах нь усан ЦС-ууд