“Зөн билгийн тулаан–Монголд” нэвтрүүлгийг олон улсын хэвлэлүүд онцолж байна

Хуучирсан мэдээ: 2017.06.22-нд нийтлэгдсэн

“Зөн билгийн тулаан–Монголд” нэвтрүүлгийг олон улсын хэвлэлүүд онцолж байна

Булган аймагт он гарсаар 153 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 30 хэргээр өссөн үзүүлэлт гэнэ.

NTV телевиз “Зөн билгийн тулаан – Монголд” нэвтрүүлгийн тухай олон улсын кино, дэлгэцийн бүтээлийн сэтгүүл, вэб сайтууд онцлон мэдээлжээ. Эдгээр сайтууд нь дэлхий дахинаа гарч буй албан ёсны эрхтэй томоохон шоу нэвтрүүлэг, контентуудыг онцолдог. Ингээд та бүхэнд эдгээр сайтуудад “Зөн билгийн тулаан – Монголд” нэвтрүүлгийн тухай юу гэж бичсэнийг онцлон хүргэе.

VIDEOAGEINTERNATIONAL.NET

Монголын NTV телевиз Их Британийн “Банижая райт” компанийн өмч болох “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийг албан ёсны эрхтэйгээр үзэгчдийн хүртээл болгож байна. Энэхүү цуврал нэвтрүүлгийг “Теве медиа групп”, “Нордиск филм ба телевиз” компаниуд анх бүтээж байсан юм.

BANIJAY.COM

Монголын NTV телевиз нь “Банижая райт” компаниас албан ёсны эрхийг нь авч “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийг зохион байгуулан үзэгчдийн хүртээл болгож байна.

NTV телевизийн гүйцэтгэх захирал А.Баярбат ярихдаа “Зөн билгийн тулаан нэвтрүүлэг нь бидний олж авч, хэрэгжүүлж буй анхны албан ёсны форматтай шоу нэвтрүүлэг юм. Энэ нэвтрүүлэгт үзэгчид дуртай байдаг. Тиймээс монголчууд Зөн билгийн тулааны томоохон фэн болно гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

“Банижая райт” компанийн формат хариуцсан дэд захирал Эндрю Сайм “Төв болон зүүн Европт олон жилийн турш амжилттай хэрэгжсэн Зөн билгийн тулаан нэвтрүүлэг цар хүрээгээ тэлж Монголд хүрсэнд бид баяртай байна” хэмээн ярилаа.

WORLDSCREEN.COM

NTV телевизийн зохион байгуулж буй “Зөн билгийн тулаан – Монголд” нэвтрүүлэг 1 цаг гаруйн хугацаатай үндсэн 20 дугаар гарна. Тус телевизээр бямба, ням гарагийн үдэш бүр үзэгчдийн хүртээл болж байна.

4RFV.COM

Монголын NTV телевизийн “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн форматыг өнгөрсөн онд Эстонийн ТВ3 сувгийнхан анх удаа ашиглан шоу нэвтрүүлгээ амжилттай бүтээжээ. Харин ОХУ-ын ТНТ, Украины ЭсТиБи телевиз урт хугацааны турш өмнөх форматаар “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийг зохион байгуулж байсан аж. Хамгийн чухал нь үл итгэгчдэд зөн билгийн чадвартай 10 оролцогчийг онцлон тунаж үлдээдэгт оршдог.

Эх сурвалж: time.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж