Хүчирхэг, хараат бус эмэгтэйчүүдийн сонголт

Хуучирсан мэдээ: 2017.06.22-нд нийтлэгдсэн

Хүчирхэг, хараат бус эмэгтэйчүүдийн сонголт

Энэ удаагийн УИХ хамгийн олон буюу гурван бие даагчтай. УИХ-ын бие даагч эрхэм гишүүн Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Х.Болорчулуун нар сая сэтгүүлчдэд мэдээлэл хийж, УИХ-д бие даагчдын зөвлөл байгуулах болсноо мэдэгдлээ.

Улс төрийн ертөнцийн одод өнөөдөр урлаг соёлынхноос ч илүүтэй алдаршиж байна. Мөн мэдээллийн хөтөлбөрүүд реалити-шоутай өрсөлдөх болжээ. Тухайлбал, АНУ, Францын ерөнхийлөгчийн сонгуулийн нэвтрүүлэг эсвэл Brexit-тэй холбоотой арга хэмжээ телевизийн “Кардашьяны гэр бүл” реалити-шоутай өрсөлдөж байна. Нийгмийн сүлжээнээс гадна алдартай загварын сэтгүүлийн редакторууд ч гэсэн улс төрчдийн имижийг сонирхох болжээ.

Тэгвэл дэлхийн улс төрийн тавцан дахь хамгийн загварлаг дөрвөн хатагтайн сонголтыг хүргэе

Хиллари Клинтон

Хиллари Клинтон улс төрд бүх амьдарлаа зориулсан эмэгтэй. Түүний имижийг хэн ч дуурайж чадахгүй. Тэрбээр 1972 онд Ардчилсан намаас нэр дэвшигч Жорж Макговерын сонгуулийн компанит ажлаас улс төрийн гараагаа эхэлсэн. Хожим нь хуульчаар ажиллаж байв. Түүний нөхөр АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялсны дараа Хиллари 1993 онд эрүүл мэндийн шинэчлэлийн шуурхай хороог удирдаж байсан. 2000 оноос тэр хувийн карьераа хөөж, Нью-Йорк мужийн сенатаар сонгогдож байв. Хиллари бол гоёмсог, ухаалаг имижийг бүрдүүлдэг нэгэн. Тэр ихэвчлэн “Ralph Lauren”, “Giorgio Armani” болон “Andrew Gn” брэндийн хувцсыг өмсдөг аж. Харин гоёл чимэглэлийн хувьд Mikimoto, Chanel, Manolo Blahnik брэндийг илүү үздэг юм байна.

Ангела Меркель

Германы холбооны канцлер Ангела Меркель “Forbes” сэтгүүлийн судалгаагаар дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйгээр 11 удаа тодорсон. Хамгийн сүүлд тэрбээр 2016 онд нөлөө бүхийн эмэгтэйн тоонд багтжээ. Гэхдээ түүний хувцаслалт байнга шүүмжлэлд өртдөг. Меркелийн имиж бол германы ажил хэрэгч эмэгтэйн дүр. Тэр товчтой жакет болон сул өмд өмсөхийг илүүд үздэг. Меркелийн стилистээр дизайнер Беттина Шенбах ажиллаж байна. Даруухан хувцаслалттай Меркель францын Longcham брэндийн цүнх барьдаг аж.

Тереза Мей

Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй улс төрд консерватив үзэл баримтлалыг дэмждэг, харин загварын ертөнцөд авангард стилийг сонирхдог ажээ. Тэр “L.K. Bennett”, “Daniel Blake” ба “Amanda Wakeley” брэндээр хувцасладаг.  Олон нийтийн анхаарлын төвд байдаг хүмүүс нэг хувцсаа олон өмсөхийг хүсдэг. Харин Тереза Мэй энэ үзлийг үгүйсгэдэг нэгэн. Их Британийн ерөнхий сайдын хайртай дизайнер бол Вивьен Вествуд аж.

Элизавета II

Хатан хаан Элизавета II тод өнгөнд дуртай. 2002 оноос хойш дизайнер Анжела Келли хатан хааны имиж дээр ажиллаж байна. Тэр зөвхөн Элизавета II-т зориулсан хувцас урладаг бөгөөд Букингемийн ордонд амьдардаг. Хатан хаан Launer брэндийн гоёл чимэглэлийг хэрэглэдэг аж. 1941 онд байгуулагдсан британийн цүнх үйлдвэрлэлийн компани хатан хаанд тусгайлан зориулж жил бүр дөрвөн цүнх үйлдвэрлэдэг гэнэ.

Бэлтгэсэн: Ц.Уран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж