Америкт сурдаг монгол оюутнууд сургалт удирдана

Хуучирсан мэдээ: 2017.06.22-нд нийтлэгдсэн

Америкт сурдаг монгол оюутнууд сургалт удирдана

Английн “Girls Aloud” охидын хамтлагийн экс-гишүүн Шерил Коул “A Million Lights” цомогт орсон дууныхаа клипний зураг авалтыг эхлүүлжээ.

Америк дахь монгол оюутны холбооноос жил бүрийн зун зохион байгуулдаг BUOP хөтөлбөр долоо дахь жилийнхээ элсэлтийг авч эхэлжээ. 

Тус холбоо Америкийн шилдэг их, дээд сургуулиудад тэтгэлэгтэйгээр тэнцэхийн тулд өгөх ёстой шалгалтуудын бэлтгэл, шаардлагатай заавар зөвлөгөөг өөрсдийн туршлага дээр үндэслэн, ахлах ангийн болон Америкт бакалаврын зэрэг хамгаалахаар зорьж буй элсэгчдэд олгохыг зорьж ажилдаг. 

Энэхүү цогц сургалтад TOEFL-ын өмнөх шат, TOEFL, SAT I , SAT II – н математик, физик, хими, биологийн шалгалтад бэлтгэх анги багтаж байгаа бөгөөд Америкт бакалаврын түвшинд сургуульд элсэх өргөдлийг хэрхэн бэлтгэх, эссе хэрхэн бичих тухай сургалтууд тун удахгүй хичээллэж эхлэх ажээ. 

Хөтөлбөрийн өдөрлөг ШУТИС-ийн төв байранд зургадугаар сарын 11-нд болж, 450 гаруй хүн хамрагдсан байна. 

Энэ жилийн сургалт Сант сургуулийн байранд зургадугаар сарын 26-нд эхэлж, долдугаар сарын 30 хүртэл үргэлжлэх бөгөөд бүртгэлийг дараах холбоосоор авч эхэлжээ.

Та сургалтад бүртгүүлэхийг хүсвэл

  • Өөрийн биеэр “Сант” сургууль дээр зургадугаар сарын 25-ныг дуусталх хугацаанд 09:00+20:00 цагийн хооронд ирэх
  • Дараах холбоосоор цахимаар бүртгүүлэх http://amsa.mn/buop/burtgel/
  • 99697604 дугаарын утсаар холбогдох бүртгүүлэх боломжтой. 

Цагийн хуваарь:

Төлбөрийн мэдээлэл болон сургалтын тэтгэлэг:

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж