“Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдвээр сургалт болов | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдвээр сургалт болов

Хуучирсан мэдээ: 2017.06.22-нд нийтлэгдсэн

“Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдвээр сургалт болов

Булган аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан болжээ. Хурлаар 2008-201 онд баримтлан ажилласан хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцсэн байна.

Гадаадын иргэн, харьяатын газраас “Мэдээллийн цаг” арга хэмжээг долоо хоног бүр зохион байгуулж, албан хаагчдад шинэ мэдлэг, мэдээлэл хүргэдэг  уламжлалтай. Энэ удаад Удирдлагын академийн багш доктор /Ph.D/ Н. Цолмонтуяаг урьж, “Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдвээр сургалт, ярилцлага зохион байгууллаа.

Уг сургалт төрийн албаны үнэт зүйл, төрийн албан хаагчид тавигдах ёс суртахууны шаардлага, төрийн албаны онцлог чанар, харилцааны соёл зэрэг олон сонирхолтой сэдвүүдээр үргэлжилж, шинэлэг хүртээмжтэй мэдээллийг өгсөн юм.

Түүнчлэн төрийн албаны нэр хүнд, мэргэжлээ үнэлэх үнэлэмж, албан харилцаагаар төрийн албан хаагчийн ёс зүй хэмжигдэнэ. Иймд төрд ажиллаж байгаа хүн бүр ёс зүй, ёс суртахуун, эерэг харилцааг эрхэмлэх нь чухал хэмээн онцоллоо.

Эх сурвалж: Гадаадын иргэн, харьяатын газар

"Болор дуран"-аар шалгав.

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 2017-06-22 202.9.42.184

хамгийн ёс зүйгүй хүмүүс чинь тѳрийн алба хашигчидшдээ урьд нийгмийн албан тушаалаараа түрээ барьж түрэмгий бүдүүлэг харьцдаг хэв хэвээрээшдээ иргэдэд тѳрийн үйлчилгээг үзүүлж байгаа үйлчилгээний ажилчин гэдгээ одоо хир нь ойлгож ухаарахгүй байгаашдээ Үүргээ мэдэхгүй хүн ажлаа яаж ѳнѳѳгийн шаардлагад нийцүүлж хийхэвдээ хѳѳрхий ойлгомжтойшдээ бүгдийг нь юм үзэж нүд тайлж соёлжиж боловсорсон залуучуудаар солимоор юм

зочин 2017-06-22 66.181.190.252

Энэ агентлаг иймэрхүү хуурай мэдээгээ дотоод вэбтээ тавьчмаар

зочин 2017-06-22 202.131.225.157

хамгийн ёс зүйгүй хүмүүс бол УИХ-ын согуулиас хойш бөөн бөөнөөрөө төрд орж ирсэн Ман-ын хүмүүс байна арга ч үгүй биз дээ мэдлэг чадвар шалгаруураар биш хахууль өгч карманаа хоослоод орж ирсэн хүмүүс чинь юун төрийн үйлчилгээ үзүүлэх хурдхан шиг хахууль авч шарахаа нөхөх л бодолтой хүн бүрийн дарамталж [Хориотой Үг] авахаар улаан цайм улайрч байна арай дэндэж байна