“Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдвээр сургалт болов

Хуучирсан мэдээ: 2017.06.22-нд нийтлэгдсэн

“Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдвээр сургалт болов

Булган аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан болжээ. Хурлаар 2008-201 онд баримтлан ажилласан хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцсэн байна.

Гадаадын иргэн, харьяатын газраас “Мэдээллийн цаг” арга хэмжээг долоо хоног бүр зохион байгуулж, албан хаагчдад шинэ мэдлэг, мэдээлэл хүргэдэг  уламжлалтай. Энэ удаад Удирдлагын академийн багш доктор /Ph.D/ Н. Цолмонтуяаг урьж, “Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдвээр сургалт, ярилцлага зохион байгууллаа.

Уг сургалт төрийн албаны үнэт зүйл, төрийн албан хаагчид тавигдах ёс суртахууны шаардлага, төрийн албаны онцлог чанар, харилцааны соёл зэрэг олон сонирхолтой сэдвүүдээр үргэлжилж, шинэлэг хүртээмжтэй мэдээллийг өгсөн юм.

Түүнчлэн төрийн албаны нэр хүнд, мэргэжлээ үнэлэх үнэлэмж, албан харилцаагаар төрийн албан хаагчийн ёс зүй хэмжигдэнэ. Иймд төрд ажиллаж байгаа хүн бүр ёс зүй, ёс суртахуун, эерэг харилцааг эрхэмлэх нь чухал хэмээн онцоллоо.

Эх сурвалж: Гадаадын иргэн, харьяатын газар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж