Банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/-уудын ашигт ажиллагааны үзүүлэлтүүд сайжирсаар байна.
Энэ оны эхний улиралд ББСБ-уудын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 10.2 хувиар өсч 45.2 тэрбум төгрөг болжээ. Салбарын нийт орлогын 82.1 хувийг хүүгийн, 14.2 хувийг хүүгийн бус орлого, үлдсэн 3.7 хувийг үндсэн бус үйл ажиллагааны орлого бүрдүүлсэн байна.
Нийт 529 ББСБ-ын 73.7 хувь нь буюу 390 ББСБ 15.6 тэрбум төгрөгийн ашигтай, 21.4 хувь буюу 113 ББСБ 2.7 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж, салбарын хэмжээгээр 2017 оны нэгдүгээр улиралд нийт 12.9 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олжээ. Энэ нь 2016 оны эхний улиралтай харьцуулахад 0.2 тэрбум төгрөгөөр буюу 1.5 хувиар өссөн дүн юм.
Эх сурвалж: СЗХ