Залуучуудын УАШТ-д 170 тамирчин өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2017.06.22-нд нийтлэгдсэн

Залуучуудын УАШТ-д 170 тамирчин өрсөлдөж байна

Монголын жүдо бөхийн холбоо өнөөдөр Лондонгийн олимпийн наадамд өрсөлдөх тамирчдаа үдэх ёслолыг жүдочдын байрлаж буй “Нүхт” цогцолборт зохион байгууллаа.

Спортын төв ордны ‘А’ зааланд ‘Turkish Airlines’ компанийн нэрэмжит хүндийн өргөлтийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ. 2017 оны залуучуудын УАШТ-д 15 багийн 170 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд аваргуудаа тодруулна. Тус тэмцээнд ОУХМ 16, спортын мастер цолтой 14 тамирчин багтсан бөгөөд тэдний дунд Японы Токиод болсон залуучуудын ДАШТ-д амжилттай оролцсон тамирчид багтжээ. Тодруулбал, “Токио 2017” залуучуудын ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 53 кг-д ОУХМ Б.Золбоо, Ч.Нямзул, 63 кг-д Г.Анужин нар өрсөлдөнө. Г.Анужин огцом өргөлтөөр 92 кг-ыг өргөж, V байрт орсон билээ. Тэрбээр 97 кг-ыг өргөсөн бол хүрэл медаль хүртэх байсан.

Тус тэмцээний нээлтийн ажиллагаа өнөөдөр болох бөгөөд тэмцээн маргааш өндөрлөнө.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж