Г.Ариунбаатарт хошууч цол олголоо

Хуучирсан мэдээ: 2017.06.22-нд нийтлэгдсэн

Г.Ариунбаатарт хошууч цол олголоо

МҮАН-ын дарга М.Энхсайхан, УИХ-ын гишүүн асан Д.Загджав нар өнөөдөр Төрийн ордонд холбоотой юм шиг хоёулаа явж, олон хүний нүд хужирлаж, өнжлөө.

“Чингис хаан” одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин, цагдаагийн ахмад Ганбаатарын Ариунбаатарт Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар цагдаагийн хошууч цол олгов.

Цагдаагийн Сүлд чуулгаас урлагийн гараагаа эхэлсэн түүнд монгол цагдаагийн нэрийг өндөрт өргөн, дэлхийд таниулж яваа тул ийнхүү цол олгожээ.

Сануулахад тэрбээр “BBC Cardiff Singer of the World 2017” буюу “Дэлхийн дуучин-2017” уралдааны дэлхийн шилдэг 20 дуучинд шалгаран, хоёр төрлөөр өрсөлдөж, Романсын төрөлд тэргүүн байр эзэлж, Ари төрөлд дэлхийн шилдэг таван дуучны нэгээр шалгарсан юм. Г.Ариунбаатар энэхүү уралдаанд Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын “Монголын тал нутаг” дууг дуулж, монгол хүний авьяас, монгол хөгжмийн гайхамшгийг дэлхийд гайхуулсан билээ.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж