Капитрон банк “Улаанбаатар цом”-ын ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2017.06.22-нд нийтлэгдсэн

Капитрон банк “Улаанбаатар цом”-ын ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Увс аймгийн хэмжээнд долдугаар сарын 10-15-ны хоорондох цаг агаарын нөхцөл байдлын талаарх мэдээг аймгийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

КАПИТРОН БАНК “УЛААНБААТАР ЦОМ” СОНИРХОГЧДЫН БОКСЫН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНИЙ ЕРӨНХИЙ ИВЭЭН ТЭТГЭГЧЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

“Улаанбаатар цом” сонирхогчдын боксын Олон улсын тэмцээн Улаанбаатар хотноо 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Хандгайт дахь “Их тамир” спорт цогцолборт нээлтээ хийлээ. 28 дахь удаагийн энэхүү тэмцээнд Монгол, ОХУ, БНХАУ, Энэтхэг, Казакстан, БНАСАУ тэргүүтэй 10 орны 121 тамирчин эрэгтэйчүүдийн долоо, эмэгтэйчүүдийн гурван жинд өрсөлдөж байна.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Монголын боксын холбооны Ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ, Монголын боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, Капитрон банкны Тэргүүн орлогч захирал Ч.Энхбат, МУЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газрын удирдлагууд болон бусад ивээн тэгтгэгч байгууллагын төлөөлөл оролцож, нийт оролцогч тамирчиддаа амжилт хүслээ.

Капитрон банк нь Монголын Боксын Холбоотой байнга хамтран ажилласаар ирсэн бөгөөд өнгөрсөн жил Бразид улсад зохиогдсон зуны олимпийн XXXI наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох боксын баг тамирчдаа дэмжин “Олимпийн хөгжлийг дэмжих сан”-ийн хандивын аянд нэгдэж байснаас гадна энэ оны 2-р сард болсон Ази тивийн хошой аварга, Монголын боксын спортын ууган гавъяат тамирчин Х.Алтанхуягийн нэрэмжит “Боксын залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн”-ийг дэмжин ажиллаж, боксын шилдгүүдээ тодруулж байсан юм.

“Улаанбаатар цом” сонирхогчдын боксын Олон улсын тэмцээн 2017 оны 6 дугаар сарын 21 – 25-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд тэмцээн болох энэ өдрүүдэд 12:00, 13:00, 14:00 цагаас Спортын төв ордны өмнөх талбайгаас Хандгайт дахь “Их тамир” спорт цогцолбор хүртэл автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж