Үерийн ус зайлуулах сувгийг цэвэрлэлээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Үерийн ус зайлуулах сувгийг цэвэрлэлээ

Хуучирсан мэдээ: 2017.06.22-нд нийтлэгдсэн

Үерийн ус зайлуулах сувгийг цэвэрлэлээ

ХХААХҮЯ-наас намрын ургац хураалтын ажлыг онцгой анхаарч, техникийн бэлэн байдал, хангамжийн асуудал, зам гүүрийн засварын ажил зэргийг хийж эхлээд байна.

Онцгой байдлын албаны алба хаагчид маань ард иргэдээ болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах үүргээ биелүүлэхийн зэрэгцээ нийгмийг сайн сайханд уриалан дуудсан сайн үйлсэд гар бие оролцсоор байдаг билээ.

Тэгвэл энэ удаа Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн өөрсдийн санаачлагаар тус аймгийн төвөөс Ховд аймгийн чиглэлийн 12 км хатуу хучилттай авто замын хажуугийн үерийн ус зайлуулах сувагт хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэлээ.

Үерийн ус зайлуулах сувгийг ийнхүү цэвэрлэсэн нь болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлэх  ач холбогдолтой юм гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс