"Универсиад"-ын галт бамбарыг Турин хотод асаав

Хуучирсан мэдээ: 2017.06.22-нд нийтлэгдсэн

"Универсиад"-ын галт бамбарыг Турин хотод асаав

УИХ-ын анхдугаар чуулган 15.00 цагаас үргэлжилж мэдэх төлөвтэй байсан ч хойшлогдож болзошгүй боллоо.

Дэлхийн оюутны спортын зуны 29 дүгээр ‘Универсиад’ наадам Тайванийн Тайпей хотод болно. Тэгвэл энэ удаагийн наадмын галт бамбар асаах ёслол өчигдөр /2017.06.21/ Италийн Турин хотод боллоо. Тус хотод 1959 онд анхны ‘Универсиад’ наадам болж байсан тул галт бамбарыг уламжлал ёсоор тус хотоос эхлүүлж байгаа нь энэ.

‘Универсиад’-ын галт бамбарыг асаах ёслолд Олон улсын оюутны спортын холбоон ерөнхийлөгч О.Матыцин, ‘Универсиад-2017’ наадмын зохион байгуулах хорооны дарга, Тайпей хотын дарга Ко Вен Же, Турин хотын их сургуулийн ректор Г.Ажани, Тайванийн тамирчин, олимпийн аварга Чу Му Ен нар оролцлоо.

Б.ТАЙВАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж