Онгоцны буудлыг Назарбаевын нэрэмжит болголоо

Хуучирсан мэдээ: 2017.06.22-нд нийтлэгдсэн

Онгоцны буудлыг Назарбаевын нэрэмжит болголоо

Иймд бид дээрх асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн С.Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.

Казахстан улсын нийслэл Астана хотын олон улсын онгоцны буудлыг тус улсын Ерөнхийлыгч Нурсултан Назарбаевын нэрээр нэрлэх Засгийн газрын тогтоолд Ерөнхий сайд Бакытжан Сагинтаев өчигдөр /2017.06.21/ гарын үсэг зуржээ.

Өмнө нийслэл Астанаг Назарбаевын нэрээр нэрлэх санал гарч байсан Назарбаев өөрөө татгалзаж байжээ.

Казахстаны анхны бөгөөд цорын ганц Ерөнхийлөгч Назарбаевын нэрээр нэрлэгдсэн хэд хэдэн газар бий. Тухайлбал, Назарбаевын нэрэмжит Их сургууль бий. Мөн авъяаслаг, ухаантай хүүхдүүдийг сургах зорилготой Назарбаевын нэрэмжит дунд сургуулийн сүлжээ бий. Астана болон Актоба хотод Назарбаевын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн ажилладаг.

Нурсултан Назарбаев 1991 оноос хойш Казахстаны Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм. Тэрбээр энэ жил 77 настай.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж