У.Хүрэлсүх тэвчээртэй байх хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх тэвчээртэй байх хэрэгтэй

Ц.Даваасүрэн: У.Хүрэлсүх дарга тэвчээртэй байх хэрэгтэй

УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн ху­ралдааны төгсгөлд Д.Тэр­биш­дагва, Ц.Даваасүрэн нарын дөр­­вөн гишүүний өргөн барьсан ил за­хи­­далтай холбоотой маргаан үүс­сэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс тод­рууллаа.

-Намын бүлгийн хурал нэлээд шүрүүн боллоо. Та бүхний өргөн барьсан ил захидлаас болов уу?

-Бидний өргөн барьсан ил захидлыг хэлэлцээгүй. Ирэх долоо хоногоос хэлэлцэх байх.

-Хурлаас та түрүүлж гарахдаа “Ийм намын Ерөнхий нарийн бич­гийн дарга гэж юу байдаг юм” гэж хэлсэн. Дотор чухам юу болов?

-Ерөнхий нарийн бичгийн дарга нэлээд тэвчээр алдаад байгаа юм шиг байна. Бид Ц.Шинэбаяртай нэгдээд, учраа олоод явъя гэдгийг л тавьсан.

-Намын даргын зүгээс та бүх­нийг ил захидал өргөн барихад ямар хандлагатай байсан бэ?

-Намын дарга “Энэ бол шийдэх ёстой асуудал. Ярилцаж, шийдье. На­мын бүлгээрээ ярья” гэж хэлсэн. Үнэ­хээр болохгүй зүйл байхгүй шүү дээ.

-Та нарынхаар Ц.Шинэбаяр ги­шүүн­тэй учраа хэрхэн олох хэрэг­тэй юм бэ. Ц.Шинэбаяр гишүүн “Би Ардын намын гишүүн биш” гээд байгаа шүү дээ?

-Манай намын нэг хэсэг л байсан юм чинь олон хувилбарыг судалж үзэх хэрэгтэй. Ер нь маргаантай бай­сан зүйлийг цаг хугацаа өнгөрс­ний дараа эргээд харахад “Би юунд нь мар­галдсан юм бол оо” гэж боддог. Үүн шиг хэзээ нэгэн цагт салсных нь дараа тэгж бодолгүй, одоо байгаа бүх боломжийг хайх хэрэгтэй. Бүр болохгүй бол хамтраад хуралдсан ч яадаг юм гэсэн санааг бид гаргасан.

-Намын Ерөнхий нарийн бич­гийн дарга У.Хүрэлсүх та бүхний тавьсан гурван асуудал зөвхөн Ц.Ши­нэбаярыг дэмжсэнд ингэж бухимдсан гэж ойлгож болох уу?

-Тийм. Ц.Шинэбаяртай холбоотой болон намын эв нэгдлийн талаар асуудал үүсгэсэн. Ерөнхий нарийн бичгийн дарга тэвчээртэй байх хэрэгтэй шүү дээ.

-Хурлын төгсгөлд бараг зодоон болов уу гэсэн янзтай гаднаас сон­согдсон. У.Хүрэлсүх дарга ямар авир гаргасан юм бэ?

-У.Хүрэлсүх хэлдэг үгээ л хэлсэн.

-Чухам ямар үг вэ?

-Ална шүү л гэж байсан.

-Тэгэхээр нэр бүхий дөрвөн гишүүнийг намын удирдлага ялан­гуяа У.Хүрэлсүх “занасан” гэсэн үг үү?

-Ингэж ойлгож болно.

-Д.Тэрбишдагва гишүүн га­рах­даа “Шүүхэд хандана” гэсэн. Түү­ний хэлснээр та бүхний дараагийн ал­хам шүүхэд хандах уу?

-Байж болно. УИХ-ын гишүүн халдашгүй эрхтэй. Бид хувь хүн биш аймгийн төлөөлөл шүү дээ.

Ц.Энхцэцэг

Эх сурвалж:

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж