БНХАУ хар тамхи, мансууруулах бодистой идэвхтэй тэмцэнэ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

БНХАУ хар тамхи, мансууруулах бодистой идэвхтэй тэмцэнэ

Хуучирсан мэдээ: 2017.06.22-нд нийтлэгдсэн

БНХАУ хар тамхи, мансууруулах бодистой идэвхтэй тэмцэнэ

УИХ энэ удаа хамгийн олон буюу гурван бие даагчтай болсон. Эрхэм гишүүн Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Х.Болорчулуун нар бие даан сонгогдож УИХ-д бүл нэмсэн.

БНХАУ хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээтэй хийх тэмцлээ өргөжүүлж байна. Хятадын Ардын Дээд шүүх, Баруун өмнөдийн Хууль зүйн их сургууль, Үханийн их сургуультай хамтран ‘Мансууруулах бодисын асуудлыг зохицуулах судалгааны төв’, ‘Мансууруулах бодис наймаалах гэмт хэргийг судлах төв’ байгуулж байна хэмээн Хятадын Олон улсын ралио мэдээллээ.

Хятадын Ардын дээд шүүхийн мэдээгээр 2012-2016 онд Хятадын шүүхүүд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой нийт 540 мянган гэмт хэрэгт хавтаст хэрэг үүсгэж, 500 мянга хэргийг нь шийдэн ял оноожээ.

Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн тоо өсч байгааг Ардын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийг шүүн таслах хэлтсийн дарга Е Шяо-Ин хэлсэн байна. Түүний хэлснээр ийм төрлийн гэмт хэрэг голдуу Хятадын хил хязгаар, тэнгис дагуу бүсээр гардаг байсан бол одоо Хятадын бүх мужид гарах болжээ. Гэхдээ хамгийн олон хэрэг Хуанань, Шинань, Хуадүн, Хуажүн мужид гарчээ.

Ардын Дээд шүүхийн гаргасан тайлан мэдээгээр мансууруулах бодис хууль бусаар наймаалах, үйлдвэрлэх, түүнийг хийхэд шаардагдах түүхий эдийг үйлдвэрлэх зэрэг эх үүсвэрийн чанартай гэмт хэрэг улам нэмэгджээ. Мөн холимог төрлийн мансууруулах бодис буюу Methamphetamine-ий хэрэглээ тасралтгүй нэмэгдэж байгаа ажээ. Мөн эмзэг бүлгийн хүмүүсийг энэ хэрэгт татан оролцуулах явдал ихэсч байгааг онцолсон байна.

А.ТУЛГА

"Болор дуран"-аар шалгав.

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

ZOCHIN 2017-06-22 59.153.112.185

MASH ZUV BAYNA HARIN MANAY ULS TEMTSLIIG ZUELRUULEED BAYDAG YOU L BOLOOD BAYNA DAA