“Swarovski”-ийн эзэнт гүрний өв залгамжлагч, 23 настай Виктория Сваровски өөрөөсөө 20 насаар ах, Германы хөрөнгө оруулагч, тэрбумтан Вернер Мюрцтэй гэрлэлээ. Тэдний хурмын ёслол Италийн Триеста хотод гурван өдөр үргэлжилсэн бөгөөд нийт 250 зочин хүрэлцэн ирсэн байна.
Хуримын ёслолын хамгийн гол дуулиан сүйт бүсгүйн даашинз байлаа. Даашинзыг дизайнер Майкл Синко “Swarovski”-ийн 500 мянган болор шигтгээгээр урласан бөгөөд 46 кг жинтэй аж. Викториягийн энэхүү даашинз ойролцоогоор нэг сая ам.долларын үнээр бүтсэн гэнэ.
“Swarovski” XIX зууны сүүлээр болор шигтгээгээр гоёл чимэглэлийн зүйлс урлаж эхэлжээ. Тус компанийг Даниэл Сваровски үүсгэн байгуулсан. Харин Виктория бол “Swarovski ” компанийн өнөөгийн топ-менежер Пауль Сваровскийн охин юм.
Бэлтгэсэн: Ц.УРАН