МАН: Ардчилсан нам хууль зөрчиж байна

Хуучирсан мэдээ: 2017.06.22-нд нийтлэгдсэн

МАН: Ардчилсан нам хууль зөрчиж байна

Тэмцээнийг БНХАУ-ын Боловсролын яам, Азийн хүүхдийн спортын холбоо/АХСХ/, БНХАУ-ын хүүхдийн спортын холбоо хамтран зохион байгуулах гэж байна.

Нийслэлийн МАН-ын сонгуулийн штабаас өнөөдөр/2017.06.22/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга С.Мөнхчулуун “Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулгын сонгуулийн штабын зүгээс хууль бус сурталчилгааг маш ихээр хийж байна. Сонгуулийн хуулиар хэвлэл материалд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, намтар, тайлан байна гэж заасан байдаг. Гэтэл Ардчилсан намын сонгуулийн штаб хар PR материал нийтэлж, мөнгө тарааж байгаа талаар бидэнд мэдээлэл ирсэн.

Түүний нэг нь Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд эд зүйл тараахаар бэлтгэсэн талаарх утсаар ярьсан бичлэг байна. Тус дүүргийн 21 дүгээр хорооны хэсгийн ахлагч н.Тунгалаг гэдэг хүн иргэд рүү ярьж, иргэний үнэмлэхээ авчир, мөнгө өгье гэсэн бичлэг бидэнд байгаа. Мөн Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт гурил,будаа тараахаар бэлтгэж байна. Нэг хүний иргэний үнэмлэх авчирвал 50 мянган төгрөг, таван хүний иргэний үнэлэхийг 100-500 мянган төгрөгөөр худалдан авч байгаа тухай мэдээлэл маш их ирлээ. Бид хууль хяналтын байгууллагаар энэ бүхнийг шалгуулна.

Сонгуулийн сурталчилгааны хугацаанд хийсэн бүтээсэн, хийх зүйлээрээ шударгаар өрсөлдөхгүй хуулийг уландаа гишгэж байгаад харамсаж байна. Шударгаар өрсөлдөхийг өрсөлдөгч намууддаа уриалж байна. Төрийн тэргүүнээ сонгох сонгуульдаа санал өгөхдөө мөнгөнд хууртагдахгүй байхыг сонгогчдодоо уриалж байна гэлээ.

Мөн Баянгол дүүрэгт Ардчилсан намын зүгээс сүлжээ байгуулан, сонгогчдод мөнгө тараахаар бэлтгэж байгаа гэсэн мэдээлэл иржээ. Түүнчлэн тус дүүргийн гэр хорооллын айл өрхийн хашааны хаалган дээр тэмдэглэгээ хийсэн үзэгдэл ч гарсан байна. Тэд дээрх хууль зөрчсөн баримтуудыг хууль хяналтынханд өгч, шалгуулахаа мэдэгдэв.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж