2019 оноос оросууд Mercedes-Benz A-Class үйлдвэрлэнэ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

2019 оноос оросууд Mercedes-Benz A-Class үйлдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2017.06.22-нд нийтлэгдсэн

2019 оноос оросууд Mercedes-Benz A-Class үйлдвэрлэнэ

Тэд Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-д сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.

Германы машин үйлдвэрлэгч “Daimler” концерн ОХУ-д баригдах салбар үйлдвэрийнхээ шавыг Мягмар гаригт /2017.06.20/ тавилаа. Үйлдвэр Москва хотоос 40 километрийн зайд байдрлах “Есипово”-гийн аж үйлдвэрийн цогцолборт баригдах юм. ‘ в 40 километрах от столицы.

Энэ “Daimler” концернийн Орос дахь анхны үйлдвэр болох юм. Энэ үйлдвэрт Mercedes-Benz хөнгөн тэрэг болон Е-класс лимузиныг үйлдвэрлэнэ.

“Daimler” концерноос мэдээлснээр үйлдвэрийг барихад 250 сая евро зарцуулж, 2019 он гэхэд ашиглалтад оруулах юм. Жилдээ 25 мянган машин үйлдвэрлэхээр тооцоо хийжээ. Үйлдвэр ашиглалтад орсноор 1000 орчим ажлын шинэ байр бий болно.

“Daimler” концерн ОХУ-д салбар үйлдвэрээ барихаар эртнээс хөөцөлдсөн ч газар олж чадахгүй байжээ. Үйлдвэрийг Москва болон Санкт-Петербург хотын аль нэгт барихаар яригдаж байгаад эцсийн мөчид зах зээлд ойр, мөн гадаадын хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл олгож байгааг харгалзан Москва хотыг сонгожээ.

А.ТУЛГА

"Болор дуран"-аар шалгав.

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-22 202.9.43.208

Манай монголчууд 80 давхар хэвийн [Хориотой Үг] ордог болсон

Иргэн 2017-06-22 103.9.90.220

Өөрсдөө бүтээж чадахгүйгээс хойш хүний хийсэн зүйлийг угсрахаас хямд ажлын хүч болохоос өөр арга алга даа Орос орон ч сульдаж байна даа Өмнөх хүчирхэг гүрэн байсныг санан харамсан бичив