Хамгийн урт өдөр хүмүүс юу хийдэг вэ? /06.22/ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хамгийн урт өдөр хүмүүс юу хийдэг вэ? /06.22/

Хуучирсан мэдээ: 2017.06.22-нд нийтлэгдсэн

Хамгийн урт өдөр хүмүүс юу хийдэг вэ? /06.22/

Жил бүрийн зургадугаар сарын 22-нд хамгийн урт өдөр, богино шөнө тохиодог. Монголчууд “Нар буцлаа” гэж ярьж ирсэн энэ өдөртэй холбоотой олон зан үйл байдаг бөгөөд зарим улс орнууд “Амжилтад нөлөөлөх өдөр” гэж ч үздэг байна.

Энэ тухай дараах сонирхолтой мэдээллүүд байна.

  • Гэрлэхэд хамгийн тааламжтай өдөр. Учир нь өнөөдөр дэлхий ертөнцийн эерэг хандлага нэмэгдэж, хүмүүс хоорондын холбоонд маш тааламжтай нөлөө үзүүлдэг байна.

  • Ганц бие охид 12 төрлийн өвс, цэцгээр баглаа хийж, дэрэн дороо тавьж унтаад, маргааш өглөө шатаах зан үйлийг үйлдвэл нөхөртэй болдог гэж үздэг.

  • Жилийн хамгийн богино шөнө тэнгэрт од сайн түгвэл мөөг их ургахын шинж гэж үздэг ажээ.

  • Энэ өдөр лусын дагина гүн нойрсдог тул усанд сэлэхэд тохиромжтой гэх яриа байдаг. 

  • Энэ өдөр төрсөн хүүхэд амьдралынхаа турш аз жаргалтай байж чаддаг. Учир нь тэднийг нарны бурхан ивээлдээ авдаг гэж үздэг ажээ.

  • Мөн энэ өдөр түүдэг гал дээгүүр харайхыг сайн үйл гэж үздэг гэнэ. Харин цаг агаарын таагүй үзэгдлийн улмаас энэ зан үйлийг үйлдэж чадахгүй бол ирэх жил нь ургац муутай байхын шинж гэх нь бий.  

Бэлтгэсэн: Ц.УРАН

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс