“ХААН Бизнес” үйлчилгээ шилдгээр шалгарлаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“ХААН Бизнес” үйлчилгээ шилдгээр шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2017.06.22-нд нийтлэгдсэн

“ХААН Бизнес” үйлчилгээ шилдгээр шалгарлаа

Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт долдугаар сарын хагасаар 5957.7 сая ам.долларт хүрсэн тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллэв.

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас зохион байгуулсан “Жижиг Дунд Үйлдвэрийн Бүтээгдэхүүн, Үйлчилгээ, Технологи-2017“ үзэсгэлэн” Мишээл экспо төвд 06-р сарын 15-18-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ жил 20 дахь жилдээ зохион зохион байгуулагдсан “Жижиг Дунд Үйлдвэрийн Бүтээгдэхүүн, Үйлчилгээ, Технологи-2017 “ Олон улсын үзэсгэлэнд ХААН Банк Алтан ивээн тэтгэгчээр оролцож, шинээр нэвтрүүлсэн ЖДБ эрхлэгчдэд зориулсан ХААН Бизнес үйлчилгээгээ танилцууллаа.  

Тус үзэсгэлэнгээс ХААН Банкны шинээр нэвтрүүлсэн “ХААН Бизнес” үйлчилгээг онцлон  “Шинэлэг үйлчилгээ нэвтрүүлэгч байгууллага”-аар шалгаруулж, өргөмжиллөө.

Та бүхэн иргэд харилцагчид, байгууллага, жижиг дунд бизнес эрхлэгчдэд банкны үйлчилгээг түргэн шуурхай, найдвартай хүргэх үүднээс  (ЖДБ) эрхлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн бүхий л үйлчилгээг нэгтгэсэн “ХААН Бизнес” үйлчилгээг авахыг хүсвэл 333030 дугаар болон khanbusiness@khanbank.com хаягт хандаарай.  

Таны бизнесийн амжилтын төлөө уриатай “ХААН Бизнес” үйлчилгээг сонгосноор ЖДБ эрхлэгчдэд зориулсан банкны цогц үйлчилгээ, бүх төрлийн зээлийг тусгайлсан бизнес төвүүд, салбаруудаар дамжуулан авах онцгой боломжийг олгож байна.

"Болор дуран"-аар шалгав.