Мосул хотын түүхэн дурсгалт сүмийг дэлбэлжээ

Хуучирсан мэдээ: 2017.06.22-нд нийтлэгдсэн

Мосул хотын түүхэн дурсгалт сүмийг дэлбэлжээ

“Багануур” хувьцаат компанийн найдвартай ажиллагаа, 2012-2013 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангахад зориулж, зээл олгохоор болжээ.

Исламын улс бүлэглэлд эзлэгдэхээс өмнө Мосул хотын зураг. Зураг дээр сүмийн ташуу цамхаг харагдаж байна

Харин энэ зурган дээр сүмийн сүйрсэн хэсэг харагдаж байна. Зургийг Иракийн цэргийнхэн агаараас авчээ

Исламын улс бүлэглэлийн дайчид Мосул хотын эртний сүм “Ан-Нури”-г дэлбэлсэн хэмээн Иракийн Цэргийн командлал мэдээллээ.

Исламын улс бүлэглэлийн толгойлогч Абу Бакр аль-Багдади 2014 онд энэ сүмд Террористуудын халифат байгуулснаа зарлаж байсан юм.

“Ан-Нури” сүм нь XII зуунд баригдсан эртний сүм бөгөөд энэ сүмийн ташуу цамхаг нь анх баригдсан чигээрээ үлдсэн түүхийн хосгүй дурсгал байсан юм.

“Алан хядагчид дахин түүхийн гэмт хэрэг үйлдлээ” хэмээн Иракийн Цэргийн командлал мэдэгдсэн байна.

Өмнө Исламын улс бүлэглэл сүмийг америкийн цэргүүд агаараас бөмбөгдсөн хэмээн мэдэгдэж байсан ч Вашингтон үүнийг няцаасан юм.

Мосул бол Иракийн хоёр дахь том хот. 2014 онд Исламын улс бүлэглэлийн дайчдад эзлэгдсэн. Мосул хотыг чөлөөлөх ажиллагаа өнгөрсөн жилээс хойш явагдаж байгаа. Мосул хотын зүүн хэсгийг бүрэн чөлөөлсөн тухай Иракийн тал энэ оны нэгдүгээр сард мэдэгдсэн бөгөөд үүний дараа хотын түүхэн хэсгийг чөлөөлөх ажиллагаа эхэлсэн юм.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж