Захиалгаар хүүхэд хөнөөсөн хэргийг шүүж байна

Хуучирсан мэдээ: 2017.06.22-нд нийтлэгдсэн

Захиалгаар хүүхэд хөнөөсөн хэргийг шүүж байна

Хуралдаан даргалагч Д.Дэмбэрэл “Тийм тулгалт нэг их хол явахгүй байх аа” гээд хуулиа баримталж зөвшилцөл явуулахыг хүсч буйгаа хэллээ.

Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат С гэх эмэгтэй өнгөрсөн оны есдүгээр сарын 6-7-нд шилжих шөнө бусдад захиалга өгч 7 настай Т гэх хүүгийн амь насыг хөнөөсөн хэрэг гарсан. Тэрээр аавтай нь дэр нэгтгэх зорилгоор хүүг Б гэгчид захиалга өгч, хөнөөлгөсөн хэргээр Эрүүгийн хуулийн 91.2.3, 91.2.11, 91.2.15, хүүг хөнөөсөн Б-д Эрүүгийн хуулийн 145.2, 91.2.4, 91.2.11, 91.2.15-д үндэслэн прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн бөгөөд тус хэргийн шүүх хурал өчигдөр эхэлсэн юм. Шүүх хурал өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хүүгийн амийг захиалгаар хөнөөсөн Б гэгч нь 1998 онд төрсөн, 18 настай, өнгөрсөн жил арван жилийн сургууль төгсөөд, тодорхой эрхэлсэн ажилгүй байжээ. Тэрээр 2016 онд Эрүүгийн хуулийн 145.2 буюу хоёр удаагийн хулгайн хэргээр хоёр жилийн хорих ялаар шийтгүүлж, хоёр жилийн тэнсэнтэй байсан аж.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж