Хунтайж Гарри: Бидний хэн нь ч хаан болохыг хүсэхгүй

Хуучирсан мэдээ: 2017.06.22-нд нийтлэгдсэн

Хунтайж Гарри: Бидний хэн нь ч хаан болохыг хүсэхгүй

Болгарын Бургас нисэх буудалд Израйлийн жуулчдын автобусыг дэлбэлсэн амиа золиослогчийн дүрс нисэх буудлын камерт үлдсэн байжээ.

Их Британийн хунтайж Гарри Newsweek сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Их Британийн угсаа залгамжлах хунтайжуудын хэн нь ч Эзэн хаан олохыг хүсэхгүй байгаа хэмээн хэлжээ.

“Манай гэр бүлээс хэн нэг нь Эзэн хаан, эсвэл хатан хаан болохыг хүсч байна гэж үү? Хэн нь ч тэгж бодохгүй байгаа байх” хэмээн хариулжээ. Их Британийн хаан ширээнд Гарригийн эмээ 91 настай Елизавет сууж байгаа. Угсаа залгамжлах ёсоор Гарригийн аав 69 настай хунтайж Чарльз хаан ширээ залгамжлах учиртай.

Гэхдээ хэн нь ч хаан ширээнд суухыг хүсэхгүй байгаа ч хааны гэр бүлийн гишүүн бүгд хэзээ нэгэн загт хаан ширээг өвлөхөд бэлэн байхаар суралцдаг хэмээн Гарри хэлжээ.

Гарри ах Уильямын хамт Их Британийн хааны ёсыг илүү орчин үед ойртуулж, модерн болгох оролдлогыг хийж байгаа гэдгээ Newsweek-т ярьсан байна.

Мэдээж түүний ярилцлагын багагүй хэсэг 1997 онд авто машины ослоор харамсалтайгаар өөд болсон Гарригийн ээж гүнж Дианад зориулагджээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Английн Telegraph-т өгсөн ярилцлагадаа Гарри ээжийнх нь үхэл түүнийг сэтгэл санааны хүнд дарамтад оруулсан тухай анх удаа хэвлэлд ярьсан юм. Тухайн үед бараг хоёр жил сэтгэл санааны хувьд хүнд байсан хэмээн Гарри хэлсэн юм. Харин энэ удаа тэрбээр одоо жирийн хүн шиг амьдарч байгаа нь ээжийнхээ өгсөн хүмүүжлийн ач хэмээн хэлжээ.

“Жирийн хүмүүсийн амьдралыг бидэнд таниулахын тулд ээж маань их зүйл хийсэн. Орон гэргүй хүмүүсийг харуулахын тулд биднийг авч явдаг байлаа. Бурхны авралаар би амьдралаас тасархай биш. Ах бид хоёр жирийн хүмүүс шиг амьдарч байгааг хүмүүс мэдвэл гахйах байх. Би дэлгүүр рүү өөрөө явдаг. Мах авахаар дэлгүүр явах үедээ хэн нэгэн миний зургийг гар утсаараа авчих вий гэж санаа зовдог. Жирийн амьдралаар амьдрахыг би хүсдэг. Хэрвээ би гэр бүлтэй болох юм бол миний хүүхдүүд ч над шиг амьдрах болно. Би Эзэн хаан болсон ч дэлгүүр рүү өөрөө явна” хэмээн ярьжээ.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж