Сонгууль сонгогч таны гарт байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Сонгууль сонгогч таны гарт байна

Хуучирсан мэдээ: 2017.06.22-нд нийтлэгдсэн

Сонгууль сонгогч таны гарт байна

Зоос банкийг дампууруулсан хэрэгт буруутгагдаад буй тус банкны 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг, Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны дарга П.Сэлэнгэ нарыг шүүх хурал дахин хойшиллоо.

Хэдхэн хоногийн дараа монголчууд бидний өмнө нийгэм улс төр эдийн засгийн амьдралд нэгэн чухал сонголт болох гэж байна. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль маш их онцлогтой болж байна. Илүү хурц, илүү харгис, илүү популист болж байгаа нь илт. Ганцхан манай нийгэмд гэлтгүй, дэлхий даяар явж буй anti-establishment буюу хэвийн тогтоц, нэг хэв маягийн эсрэг нийгмийн хандлага хүчтэй явж байгаа нь харагдаж байна.

Үүний үр дүн, илэрхийлэл нь нэр дэвшигч С.Ганбаатарын рейтинг хэр өсөж байгаагаас харж болно. Гэхдээ энэ нөхцөл байдал, өсөлт нь С.Ганбаатар мундагтаа биш харин социализмаас зах зээлийн эдийн засагт шилжиж, ардчилсан нийгмийг байгуулсан цагаас хойш ээлж ээлжээрээ сонгогдон, сонгогчдод том том амлалт өгч, сүүлдээ тэрхүү нөөц нь дуусаж хоорондоо хэд хэдэн удаа хамтарч хүртэл үзсэн бодлогын хоёр том намын үйлдлээс болсон хэрэг.

Энэ байдал нь даамжирсаар сонгогчид энэ хоёр хүчний аль нэгэнд нь саналаа ээлжлэн өгсөөр сүүлдээ итгэл нь алдарч, ард иргэдийн саналыг авах боломж нь улам хумигдсаар сонголтгүй болж, хүссэн хүсээгүй гурван муугийн гайгүй “мууг” сонгох үзэгдэл болж таарна.

Нөгөө талаар сүүлийн 26 жилийн дотор төр засгийн ихэнх түвшинд хувьдаа баяжих, эрх мэдэлд хүрэх зэвсэг хэрэгсэл гэх ухагдахуун нь улам бохир, нарийн болж байна. Энд хэн нэгнийг буруутгаж эсхүл хэн нэгэн нэр дэвшигчийг зөвтгөх асуудал огт яригдаагүй болно.

Өнөөдөр та бидний дунд хамгийн их яригдаж буй халуун сэдэв бол МАН-ын “60 тэрбумын” гэгдээд буй энэхүү асуудал маш эмзэг, ноцтой, нийгмийг сэртхийлгэсэн зүйл болоод байна. Нийгэм маань өөрөө нэг талдаа их харалган, маш итгэмтгий гэдгийн том илэрхийлэл энэ. 

Хэрэв энэ үнэхээр үнэн бол, тэрхүү үнэн гэдгийг гагцхүү төрт нийгэмд төрийн хууль, хяналтын байгууллагууд нь тогтоодог, ингэж шударгаар тогтоож чадсан тохиолдолд, энэ үзэгдэл Монголын нийгэмд тогтсон бодит үзэгдэл болж таарч байна. Энэ зүйл ганцхан МАН-д ч байдаг бус АН-д ч адилхан байж таарна, жижиг намуудад жижиг дүнгээр яригдаж байдаг зүйл.

Энэ бол өнгөрсөн улс төрийн цаг хугацааны үед үүссэн гаж тогтолцоо, гаж систем юм. Тийм болохоор өнөөдөр “сонголтгүй сонгууль” гэж маш олон хүн ярьж байгаа.

Нэмэгдэхүүний байрыг өөрчилвөл нийлбэрийн дүн өөрчлөгддөггүйтэй адил нэмэгдэхүүний байрыг өөрчлөхдөө гол биш, дахиад энэ гаж систем дотроо хэн нэгэн эсвэл шинэ нам байгуулагдаж гарч ирэх буюу дараагийн нийгмийг хуурах хууралтыг үргэлжлүүлэхгүйн тулд өнөөдөр бид энэ сонгуулиа түр зуур анхаарч, дүн шинжилгээ хийж, бодож, магадгүй шаардлагатай бол цаг алдалгүй сонгуулийг хийхгүйгээр цаг хугацаагаа хойш тавьж, үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулан, засаглал системдээ шинэчлэл хийж, улс төрийн намуудын тухай хуулийг өөрчлөх хэрэгтэй.

Гурван сая хүн амтай улс оронд 27 намтай байх шаардлага үгүйтэй адил дараагийн ургаж гарч ирж байгаа “залилан” намууд улс орныг цаашаа дампууруулахгүйн тулд бага дээр нь ойлгож энэ нөхцөл байдал дээрээ зогсож өөрчлөлт хийх хэрэгтэй байна.

Өнөөдрийн улс төр, нийгэм эдийн засгийн лидер, чиглүүлэгч, толгой гээд байгаа хүмүүс хойч ирээдүйдээ зөв чигийг гаргаж өгч, зөв замд нь оруулж, олон жил алдаатай, буруу хийсэн энэ улс төрийнхөө нүглээс ангижрах шаардлага үүсэж байна. Бидний амьдрал энэ хэв маягаараа үргэлжилсээр байвал Монгол Улс маань тун удахгүй ирээдүйн Украйн, Сири, Афганистан, Африк, Ирак шиг болох нь энүүхэнд байна.

Эхнээсээ бид улс орныхоо эдийн засгийг хүртэл гаднын менежментэд өглөө. Эх орны маань үндсэн том баялгуудыг ашгийн төлөө ажиллаж байгаа гаднын компаниуд эзэмшээд эхэллээ. Өнөөдөр монгол хүмүүс хоорондоо муудалцахад америк айлын гэрт очиж аврал хайдаг болж хувирч байна.

Тиймээс сонгуулиа өгцгөөе гэж уриалахаас илүү, сонгуулиа өгөхөөсөө өмнө системээ яаж өөрчлөх үү гэдгээ бодож, улс төрийн туршлагатай, боловсрол мэдлэгтэй хүмүүс ойрын үед уулзаж, гарц хайж, шийдлээ гарган улс төрийг толгойлж буй намууд эрс шийдэмгий зориг гаргаж “намайг л сонгочихвол би диваажинд хүргэж чадна” гэдэг хуурамч амлалтуудаа түр зуур ч болов дарж, бодит байдал дээрээс өөрсдийнхөө зөвхөн хувийн эрх ашиг, хувийн хамгаалалт, хувийн эрх мэдлийн төлөө бус нийт ард олон, нийт улс орныхоо төлөө бодож энэ сонгууль дээрээ өөрчлөлт хийхийг нийгмийн дийлэнх олон хүсэж байна.

Т.НАРАНЗАЯА

Эх сурвалж: unuudur.mn

"Болор дуран"-аар шалгав.

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Амар 2017-06-22 202.179.25.74

Түгжил Женко Босоо тэнэгт вон өгүүлж түүнийг нь Оюунгэрэл гэж балай авгай нийтэд дэлгэдэг юм гэнэ Нөгөө солонгос нь бас мүүн юм байх Түгжил Женко монголчуудыг өөр шигээ боловсролгүй гэж боддогоо одоо боль Түгжилдүүлсэн Босоо тэнэгийг татах гэж байгаа юм бол Түгжилдсэн Женкогийн нэрийг ч бас хамт тат

МАН - ынхан 2017-06-22 182.160.34.107

" Аргагүй шударга " юм болохоороо нэг муу " Нусан жур " - г хүсээгүй байхад нь " Хур ивээлээ " Хүртээх " " гэж үүрийн таван жингээр цагдаагийн бие бүрэлдхүүний гурван давхар хамгаалалт " Хайр " - ласан гэнэ лээ " Дүрэм журам " мэдэхгүй тэр муу " Сахилгагүй банди " - д " Алган [Хориотой Үг] " өгсөн бол амттай байхгүй юу Шар тосны өт язганаад л Бидний л муугийнх

Зочин 2017-06-22 202.9.43.198

Энэ гурван балай тэнэгүүдээс өөр хүн монголд байхгүй юм шиг яачихсан нам ууд вэ Саналаа хэнд нь ч өгөх боломж алга Хамгийн болохгүй хүмүүсээ нэр дэвшүүлэх уралдаан зарлачихсан юм шиг

Зочин 2017-06-22 183.81.169.59

ТИЙМ ЭЭ СОНГУУЛЬ БИДНИЙ ГАРТ БАЙГАА ЯАГААД ГЭВЭЛ 1200 ТӨГРӨГ БАЙСАН ДОЛЛАРЫГ 2700 ТӨГРӨГ БОЛГОЖ ЮМНЫ ҮНИЙГ НЭМЖ АРД ИРГЭДИЙГ СӨХРҮҮЛСНИЙГ 17% ТАЙ БАЙСАН УЛС ОРНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ 1% БОЛГОЖ ДАМПУУРАЛД ХҮРГЭСНИЙГ АН- ААС ТОМИЛОГДСОН ТӨРИЙН 3 ӨНДӨРЛӨГ 3 ӨӨР ЗҮЙЛ ЯРЬЖ 3 ЗҮГ РҮҮ ХАРЖ СУУН МОНГОЛ УЛСЫН НЭР ХҮНДИЙГ УНАГАЖ ДУУССАНЫГ БИД ЯС МАХААРАА МАШ САЙН МЭДЭРЧ БАЙНА МАРТАХГҮЙ

Амар 2017-06-22 202.179.27.136

Түгжил Женко Босоо тэнэгт вон өгүүлж түүнийг нь Оюунгэрэл гэж балай авгай дэлгэдэг юм гэнэ Нөгөө солонгос нь бас мүүн юм байх Түгжил Женко монголчуудыг өөр шигээ боловсролгүй гэж боддогоо одоо боль Түгжилдүүлсэн Босоо тэнэгийг татах гэж байгаа юм бол Түгжилдсэн Женкогийн нэрийг ч бас хамт тат

Социализмын үеийН сонгуулиас ямар ч ялгаа алга 2017-06-22 66.181.185.46

Бие даагч нар хаана байна Бусад намууд нь хаана байна Бусад хүний нэр дэвших эрх хаана байна Энэ бол хууль бус жүжиг луйвар ийм юманд оролцож нэрээ баастаж угаадас долоох монгол хүн хэд бол