Оюутны УАШТ-ий хуваарь өөрчлөгджээ

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Оюутны УАШТ-ий хуваарь өөрчлөгджээ

Монгол Улсын 2010 оны Оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн зохион байгуулж, волейбол, аэробик, ширээний теннисний төрлүүдийн тэмцээн болоод байгаа билээ.
Монголын оюутны спортын холбооноос их, дээд сургууль, коллежийн багш нарын гаргасан хүсэлт, зарим спортын холбоодын тэмцээн хоорондын хугацааг харгалзаж үзээд оюутны улсын аварга шалгаруулах тэмцээний чөлөөт бөх, гандбол, сагсан бөмбөгийн төрлийн тэмцээний хуваарьт дараах өөрчлөлтийг оруулсан байна. Тодуурбал, чөлөөт бөх тэмээнийг тавдугаар сарын 1-2-ны өдөр, сагсан бөмбөгийн тэмцээний тавдугаар сарын 3-9-ний өдөр, гандболын УАШТ-ийг ирэх сарын 17-18-нд тус тус зохион байгуулахаар болжээ. Бусад тэмцээнүүд буюу боксынх энэ сарын 29-нөөс тавдугаар сарын 1-ний хооронд, шатрын тэмцээн тавдугаар сарын 5-9-нд, модон бөмбөгийн тэмцээн тавдугаар сарын 14-15-ны өдрүүдэд хуваарийн дагуу болох аж.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж