Мал төллөлт 81 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2017.06.22-нд нийтлэгдсэн

Мал төллөлт 81 хувьтай байна

Сирийн босогчид улсынхаа хилийн постуудыг эзэлж авчээ. Иракийн албаны хүний мэдээлснээр босогчид Ирактай хиллэдэг Сирийн зүүн хэсгийн постуудыг тэр чигт нь, мөн Туркийн хилийн хоёр постыг эзэлж авсан байна.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 21 сая төл хүлээн аваад байна. Мал төллөлт одоогийн байдлаар оны эхний нийт 26.1 сая хээлтэгчийн 81.8 хувь буюу 21.4 сая хээлтэгч төллөж 21.0 сая төл буюу гарсан төлийн 98.1 хувь нь бойжиж байгаа аж. Үүнээс 56.6 мянган ботго, 620.0 мянган унага, 998.6 мянган тугал, 10.6 сая хурга, 8.8 сая ишиг бойжиж байна.

Сарын өмнөх байдлаар нийт хээлтэгчийн 74.5 хувь буюу  19.5 сая хээлтэгч төллөөд байсан. Тодруулбал, 19.2 сая төл төллөж, гарсан төлийн 98.0 хувь нь бойжиж байна. Үүнээс  50.8 мянган ботго, 394.2 мянган унага, 742.0 мянган тугал, 10.0 сая хурга, 8.3 сая ишиг бойжиж байв. Мал төллөлт өмнөх долоо хоногоос 900.0 мянгаар нэмэгджээ.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж