Хүүхдээрээ тоглосон залууд хоёр жилийн ял оноожээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хүүхдээрээ тоглосон залууд хоёр жилийн ял оноожээ

Хуучирсан мэдээ: 2017.06.22-нд нийтлэгдсэн

Хүүхдээрээ тоглосон залууд хоёр жилийн ял оноожээ

Lana Khulan Өхөөрдөм хоёр

Алжирын нэгэн иргэн 15 давхар орон сууцны цонхоор хүүхдээ унагахыг завдсан тухай Al Arabiya мэдээлжээ. Залуу өөрийн фэйсбүүк хуудсандаа орон сууцны цонхоор хүүхдээ гарган, цамцнаас нь зуурч байгаа зураг нийтэлж, “1000 лайк өгөхгүй бол би гараа тавилаа” хэмээн сошиал хэрэглэгчдийг сүрдүүлсэн байна. 

Зургийг харсан фэйсбүүк хэрэглэгчид түүнийг шүүмжилж, Алжирын цагдаад хандан, асуудлыг яаралтай шийдэхийг шаардаж эхэлжээ. Удалгүй 1000 лайкны төлөө хүүхдээ өндрөөс шидэхээс буцахгүй байсан залууг цагдаагийнхан баривчилсан байна. Түүний шүүх хурал зургадугаар сарын 19-нд болж, хүүхдээ аюулд оруулсан хэрэгт буруутган, хоёр жилийн хорих ял оноожээ.

Харин хэрэгтэн шүүх хурал дээр өөрийгөө өмөөрч, “Хүүхдээ унагаах тухай бодол огтхон ч байгаагүй. Тэр үйлдэл бол сошиалд зориулсан тэнэглэл, тоглоом шоглоом байсан” гэж мэдүүлжээ.  

Бэлтгэсэн: Ц.УРАН

"Болор дуран"-аар шалгав.

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-22 114.175.254.76

Aljir chin lal baih aa

Зочин 2017-06-22 183.177.101.234

хохь ньгэдгийншдээ ийм юмийг

enerel 2017-06-22 66.181.160.112

arai arai xuuxdee allaashdee\n\n

Зочин 2017-06-22 202.9.42.235

ЦАХИМ ЕРТӨНЦИЙН ДОНТОНГУУД НЭГ ШАНГАА ХҮРТЭЖ ЭЭ БОЛЖ

Зочин 2017-06-22 180.149.93.14

Ял нь багадсан байна

Зочин 2017-06-22 203.91.118.230

Ял нь харин ч багадсан бна

ХЭХЭ 2017-06-22 66.181.182.134

ҮМХИЙ ХУЛМАС АМАА ТАТ

хэхэ 2017-06-22 66.181.182.134

энэ хорвоо дээр хүн төрөлхтөний оноосон хамгийн зөв зүйтэй яг таарсан ял энэ байсан болой

zochin 2017-06-22

daaganaas unaj uhdeggui darvagaraas bolj uhdeg gj unen ug yum daa

Зочин 2017-06-22 66.181.165.17

togloom tootoi ni deer gej ug baidag san aljirt iim ug baixgui baix oo