Хүүхдээрээ тоглосон залууд хоёр жилийн ял оноожээ

Хуучирсан мэдээ: 2017.06.22-нд нийтлэгдсэн

Хүүхдээрээ тоглосон залууд хоёр жилийн ял оноожээ

Lana Khulan Өхөөрдөм хоёр

Алжирын нэгэн иргэн 15 давхар орон сууцны цонхоор хүүхдээ унагахыг завдсан тухай Al Arabiya мэдээлжээ. Залуу өөрийн фэйсбүүк хуудсандаа орон сууцны цонхоор хүүхдээ гарган, цамцнаас нь зуурч байгаа зураг нийтэлж, “1000 лайк өгөхгүй бол би гараа тавилаа” хэмээн сошиал хэрэглэгчдийг сүрдүүлсэн байна. 

Зургийг харсан фэйсбүүк хэрэглэгчид түүнийг шүүмжилж, Алжирын цагдаад хандан, асуудлыг яаралтай шийдэхийг шаардаж эхэлжээ. Удалгүй 1000 лайкны төлөө хүүхдээ өндрөөс шидэхээс буцахгүй байсан залууг цагдаагийнхан баривчилсан байна. Түүний шүүх хурал зургадугаар сарын 19-нд болж, хүүхдээ аюулд оруулсан хэрэгт буруутган, хоёр жилийн хорих ял оноожээ.

Харин хэрэгтэн шүүх хурал дээр өөрийгөө өмөөрч, “Хүүхдээ унагаах тухай бодол огтхон ч байгаагүй. Тэр үйлдэл бол сошиалд зориулсан тэнэглэл, тоглоом шоглоом байсан” гэж мэдүүлжээ.  

Бэлтгэсэн: Ц.УРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж