Онцгой байдлын олон улсын сургуулилт болно | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Онцгой байдлын олон улсын сургуулилт болно

Хуучирсан мэдээ: 2017.06.22-нд нийтлэгдсэн

Онцгой байдлын олон улсын сургуулилт болно

Иргэний нисэхийн ерөнхий газар Олон улсын иргэний нисэхийн байгууллага/ICAO/-ын Нислэгийн аюулгүй ажиллагаа, нислэгт тэнцэх чадварыг хадгалах хойд азийн орнуудын хамтын ажиллагааны хөгжлийн хөтөлбөр “COSCAPNA”-тэй хамтран энэ сарын 27, 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Онцгой байдлын төлөвлөлт” онолын сургалт зохион байгуулна. Түүнчлэн “Онцгой байдлын ширээний дасгал сургуулилт” Хөшигийн хөндийд баригдсан олон улсын шинэ нисэх буудалд 29-ний өдөр болох юм.

Тус сургалтад нисэх буудалд тохиолдсон онцгой байдлын үед хамтран ажиллах Монгол Улсын төрийн тусгай чиг үүргийн байгууллагууд, ИНЕГ-ын харъяа алба, хэлтсийн болон агаарын тээвэрлэгч байгууллагуудын төлөөлөл оролцоно.

Сургалтыг гамшиг, онцгой байдлын үеийн үйл ажиллагааны зохицуулалт, осол зөрчлийн талбар дахь ажиллагаа, нисэх буудлын онцгой байдлыг зохицуулах төвийн ажиллагаа зэрэг 6 багц сэдвийн хүрээнд хийхээр төлөвлөж байна.

Эх сурвалж: ИНЕГ

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс