Мотоцикл, фургон гардуулан өглөө

Хуучирсан мэдээ: 2017.06.22-нд нийтлэгдсэн

Мотоцикл, фургон гардуулан өглөө

Тэрбээр Хятадын төр засгийн бодлого гээд олон зүйлийг сонирхдог бөгөөд сурахын хажуугаар тус улсын түүх, соёлын талаар судлах юм байна.

ХХААХҮЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга М.Мөнхбаясгалан Төв аймгийн Зуунмод хотноо 06-р сарын 20-ны өдөр аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, ХХААГ-н дарга Б.Жамбалдорж болон сумдын мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтнүүдтэй уулзалт хийсэн байна. Тэрээр Монгол улсын Засгийн газар, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж буй бодлого хөтөлбөрийн талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал Төрөөс Хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, “Эрүүл хүнс-Эрүүл монгол” хүн зорилтын хүрээнд “Мах сүүний анхдугаар аян”, “Атрын 3-р аян” үргэлжлүүлэх, “Үйлдвэржилт 21:100”, “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн талаар мэдээлэл хийж, орон нутагт ХХААХҮЯ-аас хэрэгжүүлж байгаа бодлогын талаар чиглэл, зөвлөмж өгч ажилласан юм.

Хүнс хөдөө аж ахуйн салбарын ажил, үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилгоор Төв аймгийн 27 сумын мал эмнэлэг үржлийн тасагт мотоцикл, аймгийн ХХААГ-т фургон маркийн авто машин гардуулж өгсөн юм. Тус аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар 2010 оноос хойш унаа тэрэгний шинэчлэл хийгээгүй, хүрэлцээ хангалтгүй байсан байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж