Г.Шийлэгдамба нарыг шүүх хурал дахин хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2017.06.22-нд нийтлэгдсэн

Г.Шийлэгдамба нарыг шүүх хурал дахин хойшиллоо

Болгарын амралтын бүсийн Бургас хотын нисэх буудалд өнгөрсөн лхагва гаригийн орой Израилийн иргэдийн эсрэг аллага хийв.

Эрүүл Мэндийн сайд асан Г.Шийлэгдамба нарт холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр /2017.06.22/ 09.00 цагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхлэх байсан ч, дахин хойшиллоо. Шүүгдэгч Г.Шийлэгдамбын өмгөөлөгч Б.Энхзаяа байхгүй шалтгаанаар шүүх хурал долоодугаар сарын 09-ний өдөр хүртэл хойшилсныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээллээ.

Өмнө нь мөн шүүгдэгч Г.Шийлэгдамбын өмгөөлөгч Б.Энхзаяа, шүүгдэгч Г.Ганчимэгийн өмгөөлөгч Б.Баатарсайхан нар нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар шүүхэд бичгээр мэдэгдэж,  зургадугаар сарын 12-ны өдөр болох хурал өнөөдрийг хүртэл хойшлогдоод байсан юм.

Нийслэлийн Прокурорын газраас,

Г.Шийлэгдамбад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2,

Г.Ганчимэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1,

Э.Гантулга, О.Даваасүрэн нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж