Герман, Чилийн тоглолт Казаньд болно

Хуучирсан мэдээ: 2017.06.22-нд нийтлэгдсэн

Герман, Чилийн тоглолт Казаньд болно

Сүүлийн үед монголчууд БНСУ руу гэрээгээр ажиллах болсон билээ. Зөвхөн энэ оны эхний зургаан сарын байдлаар гэхэд л 2000 гаруй хүн амьдралаа дээшлүүлэхээр тус улсыг зорьжээ.

Хөлбөмбөгийн Confederation’s Cup буюу Тив хоорондын цомын тэмцээн эдгээр өдрүүдэд ОХУ-ын дөрвөн хотод болж байна. Тэмцээнд 2014 оны дэлхийн аварга Герман, Өмнөд Африкийн аварга Чили болон Португал, Мексик, Австрали, Шинэ Зеланд, Камерун, ОХУ-ын багууд өрсөлдөж буй.

Өчигдөр “А” хэсгийн хоёр дахь тоглолт болсон бөгөөд Москва, Сочи хотуудад болжээ. Тэгвэл өнөөдөр “В” хэсэгт хоёр тоглолт болно. Эдгээр тоглолтууд Санкт-Петербург, Казань болох бөгөөд орон нутгийн цагаар 18.00, 21.00 цагаас эхлэх аж.

Одоо “В” хэсгийг Чили, Герман нэг хожилтой тэргүүлж байгаа бол Австрали, Камерун удаалж байна.

“В” хэсэг

  • Чили – 3 оноо
  • Герман -3 оноо
  • Австрали – 0 оноо
  • Камерун – 0 оноо

Тоглолтын дүн:

  • VI.18 – Камерун – Чили 2:0
  • VI.19 – Австрали – Герман 2:3
  • VI.22 – Камерун – Австрали
  • VI.22 – Герман – Чили

Одоогоор ‘А’ хэсгийг Мексик, Португал тэргүүлж, ОХУ, Шинэ Зеланд удаалж байна.

‘Confederation’s Cup’ буюу Тив хоорондын цомын тэмцээн Москва, Санкт-Петербург, Сочи, Казань хотуудад болж байгаа бөгөөд ирэх долдугаар сарын 2-д өндөрлөнө. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж