Д.Дэжидмаа​​​​​​​: Аав минь цорын ганц эхнэртэй | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Д.Дэжидмаа​​​​​​​: Аав минь цорын ганц эхнэртэй

Хуучирсан мэдээ: 2017.06.22-нд нийтлэгдсэн

Д.Дэжидмаа​​​​​​​: Аав минь цорын ганц эхнэртэй

“Оросын хүн амыг зөвхөн Хойд Кавказад гадуурхаж байна” гэж Оросууд ярьдаг. Яагаад ч юм, энэ улс олон ястан, үндэсний бүсээс бүрэлддэг гэдгийг мартаад байдаг.

Яруу найрагч О.Дашбалбарын бага охин Д.Дэжидмаа

Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, яруу найрагч О.Дашбалбарын бага охин Д.Дэжидмаатай онлайнаар холбогдож ярилцлаа. 

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та одоо хаана амьдарч байгаа вэ?

-Баярлалаа. Би одоо Япон улсад сурч, ажиллаж байна. Японд амьдраад удаж байгаа. Сэтгэл судлал мэргэжлээр суралцаж, Олон улсын онгоцны буудлын гаалийн газарт ажилладаг. 

-Аавыг тань Монголын ард түмэн сайн мэднэ. Тиймээс  үр хүүхдүүд нь хаана, юу хийж явааг зарим хүмүүс сонирхож байгаа байх. Та бидэнд гэр бүлээ танилцуулаач?

-Миний эгч Д.Мөнгөндалай “Өдрийн сонин”-д сэтгүүлчээр ажилладаг. Ах Д.Гангабаатар маань хуульч мэргэжилтэй, Доктор, профессор бөгөөд одоо Монгол Улсын их сургуульд багшилж байна. Миний ээжийг Н.Борхүүхэн гэдгийг монголчууд сайн мэдэх байх. Ээж минь  аавын насан туршдаа ханилсан цорын ганц гэргий нь. Ээж, ээв хоёр маань 18 настайгаасаа л гэрлэж, гурван сайхан үртэй болцгоосон. Миний ээж  даруу төлөв сайхан эмэгтэй.

Одоо ч иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө ажиллаж яваа эмч хүн. Бид их сайхан гэр бүл. Гэрт маань маш олон сайхан зохиолч, яруу найрагч, улстөрч, дуучин, уран бүтээлч ирдэг. Бид гэрэл гэгээтэй тэр сайхан хүмүүсийн үг сонсож өссөн. Аав минь томчуудыг ирэхэд “Миний хүүхдүүд бусдын яриа сонс. Наашаа суу” гэдэг байлаа. Тиймээс ч багаасаа л олон сайхан эрдэмтэй номтой хүмүүсийн яриа хөөрөө сонсож өссөн дөө. 

Яруу найрагч О.Дашбалбар гэр бүлийн хамт Төрийн шагнал авах үеэр

-Сошиалд үүсээд буй асуудлаар та тайлбар хийх үү. Гэрийн хэрүүлийг гэрт гэж үг байдаг. Гэхдээ яагаад сошиалаар дуулиан тарих болов оо?

-Олон жил миний ээж, ах, эгч бид бүгд тэсч тэвчиж, “Тэнгэр шиг бай” аавынхаа сургаалиар амьдарсан. Бид  аавынхаа захьснаар сайн сайхан амьдрах, аавынхаа ном бүтээлийг олны хүртээл болгохыг зорьж яваа. Тэсч, тэвчиж, дуугүй явахад Индра гэгч бүсгүй ярилцлага өгөхдөө аавыг маань “Миний ээж Н.Борхүүхэнээс салсан. Бас өөр ч эмэгтэйгээс салж, сүүлд миний ээжтэй гэрлэсэн” гэх худлаа мэдээг хүмүүст тараасан. Тиймээс л  ээж, аавыгаа насан туршдаа хамт амьдарсан юм шүү, миний аав нарт хорвоод Монгол Улсын хуулийн дагуу цорын ганц эхнэртэй. Түүнтэйгээ насан турш ханилсан гэдгийг олон түмэнд үнэнийг дуулгахаар  өөрийн хувийн орон зай болох фэйсбүүктээ бичсэн. 

Энэ бүхний дараагаар Индра хуурамч гарын үсэг, үг бичсэн зургийг олонд түгээсэн. Аавын надад зориулан бичсэн гарын үсгийг харьцуулж харахаар үсэг, утга, цаасны шинэ, хуучин бичгийн хэвийн жигд бус байдлыг шинжлэн харахад хуурамч гарын үсэг байсан. Бурхан болсон аавын минь өмнөөс ингэж бичих нь хуульд харш. Буруу, муу үйлдэл учраас одоо болих хэрэгтэй. Намайг гадаадад амьдардгийг  мэддэг хэрнээ сая мэдсэн дүр эсгээд гадаадад амьдрах нь буруу мэт гүтгээд байгааг хараад гайхсан. 

Аавыгаа өнгөрснөөс хойш 18 жилийн турш Индра, эхтэйгээ нийлж, бидэнд чухам юу эсийг учруулсныг та бүхэн яаж мэдэх вэ дээ. Ээж, ах, эгч  бид асуудалд аль болохоор уужуу тайвуу хандахыг хүссэн. Тэрнээс өмнө Халтар гэдэг эмэгтэй гэр бүлд маань юу хийлгэж явсныг төрсөн үр хүүхэд, авааль эхнэрээс нь  өөр сайн мэдэх ах дүү гэж байхгүй шүү дээ. Бусдын амьдралыг биднээс илүү сайн мэдэх гэх тэр олон хүнийг хараад үнэндээ гайхаж байна. Индра аавын минь хүүхэд мөн бишид гол нь бус ээж Н.Борхүүхэнийг минь салсан эхнэр гэж гүтгэж, аавын нэрээр хандив цуглуулж, өмнөөс нь өөртөө тунхаг бичиг, элдвийн шарлаж бүдгэрээгүй цоо шинэхэн дурсгал бичээс үлдээж буйгаа л зогсоо гэдгийг сануулсан. Гэтэл  асуудлыг өөр тийш нь чирэх хүмүүсийг гайхаад баршгүй. Энэ завшааныг ашиглаад, миний болон бидний гэр бүл, хань, үр хүүхдийнх нь хүсэлтээр үнэн шударга зүйлийг олонд хүргэхэд чин сэтгэлээсээ дэмжин, тусалж байгаа авга, эгч, яруу найрагч Хулганайн Тэргэлдээ баярлалаа. 

О.Дашбалбар хүү Гангабаатар охин Дэжидмаагийн хамт

-Өчнөөн жил дуугүй байчихаад яагаад одоо ингээд маргалдах болсон юм бэ?

-Энэ олон жилийн турш Индра, ээж Халтартайгаа нийлж амсуулж, хүртээсэн бүхнийг хэнд ч тодорхой ярьж явсангүй ээ. Харин одоо бол Х.Тэргэл эгч бидний амссан бүхнийг бас мэдэж байгаа. 

-Саяхан аавынхаа мэндэлсний 60 жилийн ойг тохиолдуулан яруу найргийн түүврийг нь шинээр хэвлүүлсэн байсан?

-Би хэдий гэр бүлээсээ хол амьдарч байгаа ч гэр бүлийнхэнтэйгээ, ялангуяа ээжтэйгээ байнга холбоотой байдаг. Аавын маань номыг шинээр хэвлэн гаргасан ах, эгч, ээждээ маш их баярлаж сууна. Би ч өөрөө Монголдоо очих үедээ гар бие оролцон цаашид гэр бүлийнхээ төлөө зөв сайхан амьдарч хийж, бүтээхийг хүсэж байгаа. 

-Ер нь Д.Индратай хэр харилцаатай байдаг вэ. Өмнө нь  холбоотой байсан уу?

-Бага байхдаа учрыг нь сайн ойлгохгүй л уулзаж байсан байх. Гэхдээ ховор уулзсан. Ээж нь Бибиш гэж нөхрөөсөө салахдаа хүүхдүүдээ хувааж авсан тухай ч сонсож байсан. Бид бага байсан  болохоор тэр үед ийм зүйл болно гэж эртнээс бэлтгэн зураг хөрөг авч хадгалсныг ч мэдээгүй. Бүхнийг аль эртнээс төлөвлөснийг хараад гайхаж л байна. Бид фэйсбүүкт холбоотой байгаагүй. Би фэйсбүүк хэрэглээд удаагүй. Яагаад ч юм мэдэхгүй, намайг фэйсбүүктээ блоклосон байсан.

Би өмнө нь твиттерт хувийн мессежээр “Ингэж ярих нь зохисгүйг сануулж байсан. Ядаж л даруухан бай” гэж хэлсэн ч энд тэнд аавын минь тухай нэвтрүүлэг гарахад ч яаж ийгээд орчихсон байдаг. Тэгээд уран бүтээл сайхан зүйлийг нь огт ярихгүй нөгөө л гурван авгай ярьж эцгийг минь доромжилж явсан. Тэр бүгдэд эхнэр нь болох ээжийнхээ өмнөөс үр хүүхэд бид их эмзэглэн хүлээж авдаг. 

Өөрийн ээжийг хайрладаг бол өрөөлийн ээжийг хайрлаарай. Энэ бүхнийг хэлэх болсон маань ээжийг минь нөхрөөсөө салсан гэж бидний хоёр бурхныг минь үгүйсгэсэн худлаа мэдээ тарааснаас болсон юм. Индра бусармаг явдлаа зогсоохгүй бол хуулийн байгууллагад хандана гэж бодож байна. 

-Та бүхэн Оюунханд гэх эмэгтэйтэй холбоотой байдаг уу?

-Би Оюунханд гэх хүнийг огт мэдэхгүй. Тиймэрхүү цуунд дургүй. Ямар ч үр хүүхэд нь аавыг нь, ээжийг нь янз бүрээр ярихаар дуртай байхгүй. Аав минь ээжтэй мөнгөн хуримаа хийхээр төлөвлөж байсан юм. Харамсалтай нь, хүлээж чадалгүй жилийн өмнө бурхан болсон доо. Мөнгөн хуримаа хүртэл хийхийг хүсээд амжаагүй одсон аавыг минь авааль эхнэрээс нь хэзээ салгаад, хэрхэн өөрийн ээж Халтартай суулгаж орхив. Үүнд бид маш их эмзэглэж байна. Ээж, аавынхаа насан турш ханилсан сайхан гэр бүлийг маань гүтгэсэнд эмзэглэж байна. Ингэж ярьж, гүтгэж, аавын минь бичгийг дууриалган элдвийн юм хийж, аавын нэрээр хандив цуглуулж явна. Тиймээс одоо л дуугарч гэр бүлээ, аавынхаа нэр хүндийг хамгаалахгүй бол цаашдаа улам даварвал яах вэ.

Индра өөрөө ч гэр бүлтэй хүн салгаж суусан тухай хүмүүс надад хэлсэн. Гэхдээ бусдын амьдралд хутгалдах би дургүй. Гэтэл тэр хүн миний гэр бүлийн талаар худал мэдээлэл тарааж, наанаа чимээгүй, даруу төлөв хүний дүр эсгээд байгааг хараад хэлэх ч үг олдохгүй байна. Арга залиар бусдад наалдаж, өөр эрчүүдээс олсон хүүхдүүдээ хүртэл аавын минь нэрээр овоглосон Оюунханд, Халтар, аавын минь нэрээр алдаршиж, нэрийг нь мөлжин хоолоо олж идэж буй Индра нарын бусармаг үйлдлийг нэг хэсгийг нь би бичсэн юм. Энэ бусармаг үйлдлээ зогсоохгүй бол  шат дараалан хууль ёсны дагуу бүх арга хэмжээг авахаа танай сайтаар дамжуулан хэлье.

"Болор дуран"-аар шалгав.

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-22 202.9.41.238

Ёстой зөв ингэж л эцэг эхийнхээ нэр төрийг хамгаалах хэрэгтэй Индра гэгчид Дашбалбар зохиолчтой адил төстэй царай юу ч алга тэр Бибиш гэгчийн охин гэж Төмөр замын эмнэлгийхэн ярьж байсныг сонсож байсын байна \nаав ээжийг нь нас барсны дараа ганц охиноо хүүхдүүд нь сайн сайхан яваа айлын эцгийнх нь охин гэж шоконд оруулж яваа 80 гарсан зальт эмгэн ч байна Үхэхдээ охиндоо хань үлдээж байгаан байхаа Иймэрхүү бусармаг зүйлийг таслан зогсоодог хууль шүүх гэж байна уу монголд

Зочин 2017-06-22 121.112.214.176

Үзэсгэлэнтэй охин байна\nЯг аав шүү

Зочин 2017-06-22 121.112.214.176

Тэр и гэгч нь ухаараасай даа \nБибиш гэж аавтай Индра минь \nБусдын амьдралаас хол яв

Зочин 2017-06-22 121.112.214.176

Яг аав байна шүү \nМундаг хүний үр юм \nҮнэнийг хэлж өгсөнд баярлалаа

Зочин 2017-06-22 121.112.214.176

Яг л аав байна даа \nСайхан охин ухаалаг хүний үр

Хандаа 2017-06-22 121.112.214.176

Ёстой үнэниыг ард түмэнд хэлж хүний нэр ашигласан хүнийг хэлж өгсөн мундаг охин \nАРЛ ТҮМЭНД ҮНЭН ТҮҮХ ҮЛДЭХ НЬ ЗӨВ

Зочин 2017-06-22 202.9.42.121

Zuv shde hunii amidrald gai tarij hanahgui aimar huuhnuud bh yumaa

зочин 2017-06-22 202.21.106.129

журамтай амьдрахгүй дээ энэ о д араас нь хэдэн хүүхэд нь уралцаад олны булай болж байх гэж \n

Зочин 2017-06-22 202.9.43.73

Гэр бүлийн хэрүүл ямар хамаа бнаа өөр гэгээтэй юм олдохгүй бна гэж

Тулгаа 2017-06-22 121.112.214.176

Яг аав байна даа энэ хөөрхөн бүсгүй \nЖинхэнэ аавын охин \nЭэж аавыгаа хасгаалдаг ямар мундаг охин бэ

Уянга 2017-06-22 121.112.214.176

Ёстой ухаалаг охин байна \n\nЭртхэн үнэнийг нь дэлгэхгүй дээ \nСайн хүний нэрийг саар болгосон Тэр индра гэж бутач минь ичиж амьдар

зочин 2017-06-22 202.131.246.242

халтар оюунханд гэгч эмэгтэйчүүд үйлдсэн нүгэлдээ гэмшиж амьдрах хэрэгтэй шүүдээ хэрэв үнэн бол гэр бүлтэй хүний өвөр хэсэж бутач хүүхдүүд гаргачаад хууль ёсны гэр бүл рүү дайрч давшилна гэдэг бол маш том нүгэл юм хойд нас гэж байдаг бол ийм хүмүүс дахин хүн болж заяахгүй тамд очих нь ойлгомжтой охин Дэжидмаагийн гэр бүлээ хамгаалж байгааг дэмжиж байна

BiBI 2017-06-22 202.55.191.102

Uuniig MAN surtalchilgaanii ueer Battulgiig muulj baix ued yarisan zuil dee Ai xuurxii MAN aa gej

bjhskjd 2017-06-22 202.131.245.162

zavharsan yum uhsen estegiinhee yasiig undulzuuleed

Irgen 2017-06-22 202.179.27.101

Түгжил Женко Босоо тэнэгт вон өгүүлж түүнийг нь Оюунгэрэл гэж балай авгай дэлгэдэг юм гэнэ Нөгөө солонгос нь бас мүүн юм байх Түгжил Женко монголчуудыг өөр шигээ боловсролгүй гэж боддогоо одоо боль Түгжилдсэн Түгжилдүүлсэн хоёулангийнх нь нэрийг тат