Инновацитай орнуудын чансааны 45-д Орос жагсчээ

Хуучирсан мэдээ: 2017.06.22-нд нийтлэгдсэн

Инновацитай орнуудын чансааны 45-д Орос жагсчээ

Хүн бүрт сайхан амьдрал амлаж чадахгүй ч боломжийг нь өгдөг нийгмийг байгуулах гэж Ардчилсан нам хорин хоёр жил тэмцлээ.

Жил тутмын Global Innovation Index чансааны жагсаалтад 127 орноос 45-р байранд нь Орос бичигджээ. Өнгөрсөн оны чансааны 147 байснаа хоёр шатаар Орос урагшилсан байв. 

Чансааны жагсаалтыг долоо дахь жилдээ Швейцарь тэргүүлж байна. Хоёрдугаарт Швед, гуравт Нидерланд багтлаа. Топ-10-т АНУ, Их Британи, Дани, Сингапур, Финлянд, Герман, Ирланд нэрлэгдэж байна.

Чансаанд Оросоос дээгүүр Грек (44-р байр), Турк, Румын, Хорват, Литва, Унгар, Польш, Малайзи, Болгар, АНЭ, Словак, Латви, Словени (32-р байр) гэх мэтийн орнууд оржээ.

Оросоос доош чансаанд Чили (46-р байр), Вьетнам, Черногор, Катар, Украин (50-р байр), Таиланд, Монгол, Коста-Рика, Молдов, Саудын Араб, Кувейт, ӨАБНУ, Мексика, Армен, Энэтхэг (60-р байр) тус тус жагсчээ.

Чансааны сүүлд Буркина-Фасо (120-р байр), Зимбабве, Бурунди, Нигери, Замби, Того, Гвиней, Йемен (127-р байр) бичигдлээ.

Даяарчлалын инновациийн индексийг Корнеллын их сургууль, Европын бизнесийн удирдлагын хүрээлэн (INSEAD), Дэлхийн оюуны өмчийн байгууллага нийлэн гаргадаг. 

Даяарчлалын инновациийн индекст орнуудын улс төр, боловсрол, дэд бүтэц ба бизнесийн янз бүрийн үзүүлэлтийг хамруулдаг ажээ. 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж