ОХУ Португалд хожигдож, хэсэгтээ гуравт бичигдлээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

ОХУ Португалд хожигдож, хэсэгтээ гуравт бичигдлээ

Хуучирсан мэдээ: 2017.06.22-нд нийтлэгдсэн

ОХУ Португалд хожигдож, хэсэгтээ гуравт бичигдлээ

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зүүн, төв болон говийн нутгийн баруун хэсгээр, зүүн зүгийн зарим газраар бороо орно.

Хөлбөмбөгийн Confederation’s Cup буюу Тив хоорондын цомын тэмцээн эдгээр өдрүүдэд ОХУ-ын дөрвөн хотод болж байна. Тэмцээнд 2014 оны дэлхийн аварга Герман, Өмнөд Африкийн аварга Чили болон Португал, Мексик, Австрали, Шинэ Зеланд, Камерун, ОХУ-ын багууд өрсөлдөж буй.

Өчигдөр хэсгийн хоёр дахь тоглолт боллоо. “А” хэсэгт Португал ОХУ-ыг 1:0, Мексик Шинэ Зеландыг 2:1-ээр хожлоо. Мексик эхний тоглолтод Португалтай тэнцээд байсан бөгөөд хоёр дахь тоглолтын ачаар хэсгээ тэргүүлж эхэлсэн бол Португал удаалав. Тэгвэл зохион байгуулагч орон оросууд хэсгийн гуравт бичигдэж, нэг ч хожил байгуулаагүй байгаа Шинэ Зеланд сүүл мушгиж байна.

“А” хэсэг

  • Мексик – 4 оноо
  • Португал – 4 оноо
  • ОХУ – 3 оноо
  • Шинэ Зеланд – 0 оноо

Тоглолтын явцын дүн:

VI.17ОХУ – Шинэ Зиланд 2:0

VI.18  – Португал – Мексик 2:2

VI.21

  • ОХУ – Португал 0:1 /Роналдо 8 дахь миунтад гоол оруулав/
  • Мексик – Шинэ Зеланд 2:1

VI.24

  • Мексик – ОХУ
  • Шинэ Зеланд – Португал тус тус тоглоно.

‘Confederation’s Cup’ буюу Тив хоорондын цомын тэмцээн Москва, Санкт-Петербург, Сочи, Казань хотуудад болж байгаа бөгөөд ‘В’ хэсгийн хоёр дахь тоглолт өнөөдөр болно.

 

"Болор дуран"-аар шалгав.

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-22 195.189.71.162

Өмнөд африкт Чили гэдэг улс байдаг бил үү