Хөлбөмбөгийн Confederation’s Cup буюу Тив хоорондын цомын тэмцээн эдгээр өдрүүдэд ОХУ-ын дөрвөн хотод болж байна. Тэмцээнд 2014 оны дэлхийн аварга Герман, Өмнөд Африкийн аварга Чили болон Португал, Мексик, Австрали, Шинэ Зеланд, Камерун, ОХУ-ын багууд өрсөлдөж буй.
Өчигдөр хэсгийн хоёр дахь тоглолт боллоо. “А” хэсэгт Португал ОХУ-ыг 1:0, Мексик Шинэ Зеландыг 2:1-ээр хожлоо. Мексик эхний тоглолтод Португалтай тэнцээд байсан бөгөөд хоёр дахь тоглолтын ачаар хэсгээ тэргүүлж эхэлсэн бол Португал удаалав. Тэгвэл зохион байгуулагч орон оросууд хэсгийн гуравт бичигдэж, нэг ч хожил байгуулаагүй байгаа Шинэ Зеланд сүүл мушгиж байна.
“А” хэсэг
- Мексик – 4 оноо
- Португал – 4 оноо
- ОХУ – 3 оноо
- Шинэ Зеланд – 0 оноо
Тоглолтын явцын дүн:
VI.17 – ОХУ – Шинэ Зиланд 2:0
VI.18 – Португал – Мексик 2:2
VI.21
- ОХУ – Португал 0:1 /Роналдо 8 дахь миунтад гоол оруулав/
- Мексик – Шинэ Зеланд 2:1
VI.24
- Мексик – ОХУ
- Шинэ Зеланд – Португал тус тус тоглоно.
‘Confederation’s Cup’ буюу Тив хоорондын цомын тэмцээн Москва, Санкт-Петербург, Сочи, Казань хотуудад болж байгаа бөгөөд ‘В’ хэсгийн хоёр дахь тоглолт өнөөдөр болно.