Төгс өрсөлдөөнт зах зээл: Бүтээгдэхүүн нь солонгосжуу охид

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Төгс өрсөлдөөнт зах зээл: Бүтээгдэхүүн нь солонгосжуу охид

Энэ зах зээлийн бүтээгдэхүүн нь солонгос хэв маяг. Яг ч тийм биш л дээ.
Би юу юуг хэлж байна вэ гэхээр хиймэл давхраа, өөгүй тэгш хамар, нүдний
хүрээлэгч, шаргал үс, гоёлын линз, "хөөрхөн" аксессуарууд, тэгээд мэдээж
"эгдүүтэй V поза". Бүгд яг адилхан. Бүгд нэг эцэг эхийн хүүхдүүд
гэлтэй. Бүр зарим нь өөртөө солонгос нэр хүртэл өгнө. Иймэрхүү охидыг
солонгост бол ulzzang гэдэг. Тэд ихэвчлэн зөв гэрэлтүүлэгт, зөв хэмтэй
зургаа авхуулдаг. Тэгээд л яахав манайхан бас дууриадаг ч гэх уу…
тэгдэг болчиж л дээ. Энэ хорвоо дээр, алтан нарны доор шинэ зүйл гэж
үгүй. Бүгд ямар нэг юмны сайжруулсан, дэвшилтэт хувилбар гэж би боддог.
Нисдэг онгоц – шувууны сайжруулсан хэлбэр, шинэ бодис нээж гэнэ –
түүнийг нээхээс өмнө тэр байж л байсан байх… Гэхдээ миний энэ санаа
алдаа дутагдалтай л байх. За энэ яахав, сэдэв рүүгээ.
Чи,би,
тэд бүгд ижилхэн болчихвол яах вэ? Даган дууриах үзэгдэл амархан
халварладгын жишээ нь эдгээр "монгос" охид. Төгс өрсөлдөөнт зах зээл
дээр яадаг билээ? Бүтээгдэхүүнүүд нь ижил. Зах зээлд ороход амархан,
гарахад бас төвөггүй.
Ямар ч чиний "өөрийн" гэсэн юм байхгүй болох гээд байна шүү дээ! Яахав
өөрийн үнэлгээнд чинь сайнаар нөлөөлдөг байж болох юм. Яахав тэ…
тэдгээр хөөрхөн солонгос охидууд шиг, гоё л байх. Гэхдээ энэ чинь нөлөө
талаас өөрөөсөө зугтаад байгаа хэрэг юм биш үү? Ер нь надад нүүрээ будах
хэрэг байна уу? Ингээд л бүх юм зөрчилдөөнтэй байх юм даа

Би яагаад энэ бүхнийг бичих болсон бэ гэвэл:

  1. Байгалийн тэнцвэрт байдал гэдэг шиг хүний биенд ч гэсэн гадны зүйлс муугаар нөлөөлнө.
  2. Монгол төрх яах болж байнаа?
  3. Юм билээ… хэрээ дууриаж галуу хөлөө хөлдөөнө гэдэг байх аа?
PS: Дээрх шинж тэмдгүүдийн аль нэг нь, зарим хэд нь чамд байна
гэдэг би чамайг хэлээд байгаа юм биш шүү, хэхэ зөвөөр ойлгоорой.
Хэтрүүлчихсэн хүмүүст л хандаж анхааруулах зорилгоор бичив. Нэмж хэлэхэд
энэ миний л бодол шүү.

http://fr0melsewhere.blogspot.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж