Португали ОУВС-гийн зээлээ барагдуулахаар шийджээ

Хуучирсан мэдээ: 2017.06.22-нд нийтлэгдсэн

Португали ОУВС-гийн зээлээ барагдуулахаар шийджээ

МАН-ын Удирдах зөвлөл болон УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, хэд, хэдэн тодорхой шийдвэр гаргасан юм.

Португалийн эрх баригчид Олон улсын валютын сангийн олгосон зээлийг богино хугацаанд эргүүлэн төлөхийг хүсч байна. Ийм мэдэгдлийг Португалийн Сангийн сайд Марио Сентено “Европын тогворжуулалтын механизмын” тэргүүн Клаус Реглингид бичсэн захидалдаа өгүүлжээ. 

Лиссабон өрийнхөө ихэнхийн тухайлбал 9,4 тэрбум еврог эртхэн төлөөд түүнээсээ олон сая еврог хэмнэх зорилготой байна. Ингэж чадвал өрийн нийт хэмжээ нь 4,8 тэрбум евро үлдэх болно гэж Германы Handelsblatt сонин бичжээ. 

Германы Сангийн сайд Вольфганг Шойбле тэдний энэ санаачлагыг дэмжиж, энэ талаар Бундестагийн дарга Норберт Ламмертад захидал бичсэн байна. Германы парламент португаличуудад өрийнхөө хэсгийг урьдчилаад төлөхөд нь ногоон гэрэл өгнө хэмээн Handelsblatt сонинд өгүүлсэн байна.

Хэрэв Лиссабон өөрийн амралтаа биелүүлж чадах юм бол зээлийн бага ханшнаас нь хожилтой байх юм. Одоо зээлийн хүү нь 4,55 хувь болж байгаа бол ханшийг өрийн хэсгийг урьдчилан төлснөөр 1,55 хувь хүргэж болох бөгөөд энэ нөхцөлд Лиссабон 660 сая евро хэмнэж болох ажээ хэмээн сонин тоолжээ.

Португали 2011 ба 2014 онуудад Европын санхүүгийн тогтворжуулах сангаас (одоо Европын тогтворжуулалтын механизм) ба Олон улсын валютын сангаас нийтдээ 76 тэрбум евроны зээл авсан байлаа. 

Португали эдгээр санхүүгийн байгууллагуудад 2011 оны дөрөвдүгээр сарын эхээр хандсан юм. Тэдний санхүүгийн тусламжгүйгээр өөрийн өрийн үйлчилгээг хийж чадахгүйд хүрсэн байлаа. Улсын өр нь 2010 онд ДНБ-нийх нь 93 хувьтай тэнцсэн байлаа. Өмнөх жилд нь тэр үзүүлэлт нь 83 хувь байсан юм. Европдоо хамгийн өндөр үзүүлэлт байлаа. Гэхдээ одоо улсын өрийн хэмжээ нь сайжираагүй. Үзүүлэлт нь 2015 онд ДНБ-ний 129 хувь, 2016 онд 130, 4 хувьтай тэнцсэн байлаа.

Харин 2016 онд сүүлийн 40 жилийн дотор Португали хамгийн бага төсвийн алдагдалтай байв. Үндэсний статистикийн хүрээлэнгийнх (INE) нь мэдээгээр тэр нь өнгөрсөн онд ДНБ-ний 2,1% болсон нь 1974 оноос хойших хамгийн доогуур үзүүлэлт юм. 2015 онд төсвийн алдагдал нь 4,4 хувь байсан билээ. Энэ жилд үзүүлэлт 1,6% болно гэж дүгнэгдсэн байгаа.

Португалийн төсвийн үзүүлэлт нь ийм байгаа ч харин тус орны эдийн засагт олон улсын чансааны болон санхүүгийн байгууллагууд эргэлзээтэйгээр хандаж байгаа юм. Тэдний болгоомжлол нь тус орны банкны салбар сул мөн гөдөөд өр өндөртэйгээс үүдэлтэй. 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж