Хятад хөрөнгө оруулагчдад хаалга нээж байна

Хуучирсан мэдээ: 2017.06.22-нд нийтлэгдсэн

Хятад хөрөнгө оруулагчдад хаалга нээж байна

Майкл Жексоны охин Парис Твиттерээр авга ахтайгаа дайн зарлажээ.

Хятад өөрийн чөлөөт бүсэд хөрөнгө оруулагч гадаадынханд учирдаг 27 саад хоригийг цуцалсан гэж Reuters тус орны Засгийн газрын эх сурвлжаас үүдэн мэдээллээ.

Хятадын албаны хүмүүс дэлхийн хоёр дахь хүчтэй эдийн засгаа хөрөнгө оруулагч нарт нээх үүрэг авлаа. Гэхдээ тус орны чөлөөт худалдааны 11 бүсэд нь гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарласан хориг саад байдаг. 

Хөрөнгө оруулагчдад дөнгө болсон хориг саадуудад төмөр замын тээврийн тоног төхөөрөмж, иргэний хиймэл дагуулууд зэрэг аж үйлдвэрийн хориод салбарт гадныхан хөрөнгө оруулахдаа заавал хятадуудтай хамтарсан үйлдвэр байгуулах, мөн тэр үйлдвэрийнх нь хувьцааны үндсэн багцыг хятадууд барих ёстой гэсэн шаардлага тавьдаг.
Үнэт металл ба литийн олборлолт, интернэтэтийн хүртээмжийн үйлчилгээ, зээлийн чансаа, сэдэвт цэцэрлэгийн томоохон байгууламжид хөрөнгө оруулах нь гадаадынханд хаалттай байсан бол өнөөдөр хятадууд хаалга нээж байна. 

Мөн банкны үйлчилгээний салбарт үйл ажиллагаа эрхлэхэд гадныханд хөнгөлөлт үзүүлж байна.

Хятад өөрсдийн худалдааны чөлөөт бүсээ Шанхайд 2013 онд нээсэн юм. Тэр цагаас хойш Чэжянь, Чунчин зэргийн арван хот ба мужуудад тийм бүсийг нээжээ. 

Хятадын Төрийн зөвлөл энэ жилд банк, зээлийн чансааны байгууллага, нягтлан бодох тооцооны салбар зэрэгтээ гадны хөрөнгө оруулалтыг дэмжин хязгаарлалтыг чөлөөлөх шийдвэр гаргасан юм. 

Гадаадын бизнес бүлгийнхэн зах зээлийн шинэчлэлийн хурд удаан байгааг шүүмжилдэг. 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж